Нийгмийн

"Найзтай байя" үндэсний аяны нээлт болно

Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болох үйл явдлын тойм:

07:00 цагт: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нислэлгийн тийз борлуулалтын үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийнэ.

08.30-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын  тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжуудыг үйлдвэр эрхлэгч нарт танилцуулах сургалт, мэдээлэл өгөх үйл ажиллагаа болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЖДҮ-ийн газар/SME Agency of Mongolia хамтран зохион байгуулж байна. Утас: 9904-7909


09.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: Уур амьсгалын ногоон сангийн хурал болж, тус сангийн санхүүжилтээр 2024-2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тэргүүлэх салбарууд, тэдгээрийн төлөвлөгөө, оролцогчдыг тодорхойлон танилцуулна. Утас: 8803-8882.

10.00-11.00 цагт: УИД-ийн өмнөх талбайд: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох “It Takes A World” кампанит ажлын хүрээнд "Найз байя” үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхлын эсрэг үндэсний аяныг олон улсын “Дэлхийн зөн” байгууллага болон “Гэрэл плас медиа холдинг" зохион байгуулна. Утас: 9913-5626.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Хууль эцэслэн батлахад өгсөн саналыг УИХ-ын Тамгын газар хууль зөрчин, нууцалж буй талаар, уг мэдээллийг нээлттэй болгохыг УИХ-ын Тамгын газраас шаардаж, "Мэдэх эрхтэй" аян өрнүүлж “Цогц” хөгжлийн Үндэсний төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 9950-9057, 8904-1916.

11.40-12.00 цагт: Хил хамгалах ерөнхий газарт: Хилийн цэргийн 0288 лугаар ангил байлдааны туг гардуулах ажиллагаа болно. Байлдааны туг, үнэмлэх гардуулах ажиллагаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХХЕГ-ын удирдлага, Хилийн цэргийн 0288 дугаар ангийн үе үеийн удирдлага алба хаагчид оролцоно


11.00 цагт: МҮЭ-үүдийн холбооны байранд: Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Утас: 9914-9240, 9908-4077.

19.00 цагт: 4 дүгээр сард тохиодог олон улсын “Мэдээлэл, технологийн салбарын охидын өдөр”-ийг энэ жил “Digital skills for life” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг угтсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” уулзалт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button