УРЛАГЭнтертайнмент

"Хязгааргүй" хип хопера мюзиклд Х.Баярмаа, С.Баямөнх нар тоглох нь

Ирэх сард "Хязгааргүй" мюзикл "төрнө". Эл уран бүтээл уянгын хип хопера төрлийнх гэдгээрээ онцлог. "Хязгааргүй" мюзиклийн хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, цомнолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуяг бичжээ.

Хоёрхон дүртэй тус мюзиклд “Хас фильм” студийн продюсер, жүжигчин Х.Баярмаа, жүжигчин, "Gangbay" хамтлагийн гишүүн С.Баянмөнх нар тоглох бөгөөд найруулагч З.Далай найруулж буй.

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Монголын урлаг, оюуны бүтээлч үйлдвэрлэлийн салбарт цоо шинэ бүтээлээ толилуулахаар зэхэж буй тус хамт олон эл бүтээлээ "Хайр" уриан дор хүргэх аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button