Нийгмийн

"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчид СТӨ-нд хуралдаж эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигчдийн хурал Соёлын төв өргөөнд эхэллээ. Өнөөдрийн хурлааар иргэдэд ногдол ашиг тараах эсэх шийдвэр гаргана.

2022 онд компани 1.3 их наядын ашигтай ажилласан. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн,  хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд  өмнөх шиг зарчмаар ногдол ашиг хуваарилбал нэг хүнд 100 гаруй мянган төгрөг ногдохоор байгаа.

Нүүрс угаах үйлдвэрээ барьж дуусгахад 900 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа билээ. Тэгэхээр ашигт ажиллагааны 1.3 их наядынхаа 900 тэрбумыг нь угаах үйлдвэртээ зарцуулж таарна.

Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон цагаасаа Ж.Ганбат ногдол ашиг тараахгүйгээр угаах үйлдвэр ашиглалтад оруулж, үйлдвэрийг барьж дуусгасны дараа үр өгөөж нэмэгдэж, нүүрсний экспортод том ахиц гарна. Мөн нүүрсийг зөвхөн сорчилж бус эрчим хүчний нүүрс, хагас коксжсон нүүрсээ борлуулах гэх мэт менежментийг хэрэгжүүлснээр  компанийн  үр ашгийг  нэмэгдүүлэх боломжтой гэж ярьж буй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2023 09:22

2.5 дахин өндөр үнээр нүүрс угаах үйлдвэр барихыг эсэргүүцэж байна

Зочин
Зочин
4 сар 28, 2023 10:56

Ашгаа авъя

Зочин
Зочин
4 сар 28, 2023 11:25

Ашгаа авмаар байна худлаа нэг юм хийнэ гээд биднийг хуураад жил болгоны ашиг өгөхгүй бас тэр үйлдвэрээ барихгүй өөрсдөө идээд байхаар яаж та нарт итгэх юм

Зочин
Зочин
4 сар 28, 2023 13:05

Ноогдол ашигаа авяа и р хэгэдэд өгөх болхоор үйлвэлэл бариад ард олон ажилтай орлогтой болно гээд л барж байгуулсан юмгүй өөрсдөө идэж худгайлаад дуу�####�г угаах үйлвэр барих мөнгөгүй дээ биш хуурсаар хуурсаао худ�##�ч хус�##�саар хумс�##�саао хулгайч төртэйболж байга даа

Холбоотой мэдээ

Back to top button