Танд хэрэгтэй
Нойрны шинжилгээний 175 мянган төгрөгийг даатгалаас хариуцна

Нойрны олон үйлдэлт бичлэгийн шинжилгээ /PSG/-ний 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар чихний эмгэг, сонсголын тусламж, үйлчилгээнд багтах нойрны олон үйлдэлт бичлэгийн шинжилгээг 250 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг даатгалын сангаас бүрэн хариуцна.
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдтэй ЭНД дарж танилцаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.