Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Foreign Policy: БНХАУ-ын тал Х Богд Монголоос тодорсонд хэрхэн хандах болов

10-р Богдыг тодруулсан явдалд БНХАУ ямар байр суурьтай байх тал дээр “Foreign Policy” агентлаг анализ хийсэн байна. Тэрхүү нийтлэлийг уншигч та бүхэнд орчуулж хүргэе.

Энэ жилийн гуравдугаар сарын 8-ний өдөр Энэтхэг улсын Дхарамсала хотод сургаал айлдаж байхдаа Далай Лам Живзундамба Хутагтын хойд түр тодорч 10-р Богдыг танилцуулсан. Монгол болон Төвөд улс нь ижил “Төвөд Буддизм” нэртэй ёс заншилтай, үүнд хойд дүрээ олж дахин төрсөөр ирсэн лам нар чухал үүрэг гүйцэтгэдэг. Яг л Далай Лам Төвөдийн Буддын шашныг тэргүүлдэг шиг Живзундамба Хутагт нь Монголын Буддын шашны тэргүүн юм.

Харин сонирхолтой нь Монгол болон Төвөдийг нэгэн цагт удирдсан Манж Чин гүрнээс өвлөгдөж ирсэн эрхийн дагуу Төвөд Буддист лам нарын хойд дүрийгзөвхөн БНХАУ сонгох эрхтэй гэж атеист, коммунист үзэл сурталтай намын удирдлага дор оршдог улс хэрнь хэлдэг. Гэвч БНХАУ нь түүхэн Монголын хэсэг газар нутгийг л эзэшдэг. Харин Монгол Улс бол тусгаар орон. Гэвч Далай Лам болон Живзундамба Хутагтын хойд дүрүүдийн гаргасан шийдвэрүүд Төвөд, БНХАУ болон Монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн.

2016 онд Далай Лам Монголд айлчлахдаа Живзундамбын 10 дахь хойд дүр төрсөн гэдгийг мэдэгдсэн. Үүний дараа БНХАУ Монголд хориг тавьсан. 2007 онд БНХАУ-ын Шашны асуудал эрхэлсэн төрийн захиргаа “Тавдугаар тушаал”-ыг баталж, Төвөд Буддын шашны лам нарын хойд төрлийг зөвхөн БНХАУ шалгаруулж, энэхүү тушаалдаа “Гаднын орны байгууллага эсвэл хувь хүний оролцоо, хүч дор явагдахгүй” хэмээн тусгасан билээ. Шинээр тодорсон Живзундамбыг Хятадын засгийн газар тодруулаагүй бас хүлээн зөвшөөрөөгүй юм. Зарим хэвлэлийн агентлагууд 10-р Живзундамбыг АНУ-д төрсөн Монгол хүү болж мэндэлсэн гэж мэдээлсэн. Мөн зарим хүмүүс түүнийг Далай Ламын хойд дүрийг тодруулахад оролцож магадгүй гэх нь бий. 

Хятадын Коммунист Нам нь өөрсдийгөө Төвөд Буддизмыг удирдах эрх мэдэлтэй гэж үздэг.2018 онд энэхүү эрх мэдлээ чангатгахын тулд засгийн газрын харьяа байсан Шашны асуудал эрхэлсэн төрийн захиргааг намын удирдлагад шилжүүлсэн. БНХАУ Төвөдийг удирддаг ч Ромын Католик шашин нь Ром шашин гэдэгтэй адилаар Төвөд Буддизм нь зөвхөн Төвөд шашин. Төвөд Буддизмд Далай Лам, Живзундамба шиг хойд төрлөө олж мэндэлдэг лам нарыг тулку гэж нэрлэдэг. БНХАУ дараагийн тулкуг тодруулахыг хүсэж байгаа нь Ватиканы тэргүүн Пап ламыг Хятадын Коммунист Нам тодруулах эрхтэй гэж хэлж буйгаас өөрцгүй. 

Живзундамба Хутагт, Далай Ламын өмнөх дүрүүдийн гаргасан шийдвэр

17-р зуунд Зүүнгарын эзэнт гүрэн Галдан бошигт хааны засаглал дор тавдугаар Далай Ламын дэмжлэгтэй Өмнөд Шинжааныг эзэлж авсан. Энэ үед Манж Чин гүрний хаан Канши Мин гүрний жанжидтай удаан хугацаанд дайтсаны Өмнөд Хятад болон Тайванийг эзэлж аваад байсан юм. Гэвч Зүүнгарын эзэнт гүрэн Төвөд, Шинжаан, Монголыг дамнасан Буддист-Монгол нэгдэл үүсгэж магадгүй байсан нь Манж Чин улсын аюулгүй байдалд хамгийн том заналхийлэл болж өгчээ. Канши хаан Галдан бошигт Халх монголчуудыг эзлэн өөртөө нэгтгэх вий гэсэн айдас дор байхад анхны Живзундамба томоохон шийдвэр гаргасан. Зүүнгарын эзэнт гүрнээс үзүүлж буй дарамт дор Халх монголчууд ямар алхам хийхийг шийдэх эрх мэдэлтэн тэр үед нэгдүгээр Живзундамба нь байв. Аль талыг баримтлах вэ? Оросуудаас тусламж хүсэх үү эсвэл Манж Чин улсын удирдлагад орох уу? Энэ хоёрын Чин гүрнийг тэрээр сонгож, 1691 онд болсон Долоннуурын чуулганы уулзалтаар Халх Монголын газар нутаг Чин улсынх болсон. Халх монголчуудыг гүрэндээ нэгтгэсний дараа Чин улс Галдан бошготыг буулган авч Зүүнгарын эзэнт улсыг эзэлж авснаар Өмнөд Шинжаан, Төвөд болон Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулсан юм.

Үүнээс нэг зууны дараа Тайпингийн бослого болон Барууны империалистуудын нөлөө дор Чин улсын сүр хүч бөхөж эхлэсэн. Үүний улмаас Чин улс Хан үндэстний эрдэмтэд ба албан тушаалтнуудын зөвлөгөөг дагаж Манж, Монгол болон Шинжааны газарт нутагт Хятадуудыг суурьшуулах болсон юм. Гэвч Төвөдийн газар нутаг нь Хятадууд нүүн байршихад хэтэрхий хол мөн өндөрт байрлаж байсан тул Чин улс 1910 онд цэргийн хүчин явуулсан нь тэр үеийн Далай Ламыг Энэтхэг рүү дүрвэхэд хүргэсэн. Энэ мөчид наймдугаар Живзундамба Хутагт томоохон шийдвэр гаргах шаардлага тулгарсан юм. Хятадууд газар нутагт нь суурьших асуудалд санаа нь зовж байсан наймдугаар Живзундамба 1911 онд Чин гүрэн нурахад, БНХАУ тусгаар тогтнолоо зарлахтай зэрэгцэн Монголыг Манж Чин гүрнээс салгаж, тусгаар тогтнох шийдвэр гаргасан юм. Тусгаар тогтнох үйлээ тэрээр Далай Лам 1913 онд Төвөдөд эргэж ирэхэд эхлүүлсэн. Үүний дараа наймдугаар Живзундамба Хутагт нь Богд Хаан нэрээр Монгол Улсын төрийн тэргүүн болж харин 13-р Далай Лам Төвөдийн тэргүүнээр өргөмжлөгдсөн түүхтэй. Тусгаар тогтнолоо зарласны дараах дипломатик түүх ч мөн адил ээдрээтэй. Их Британи, ОХУ болон Хятадын бүгд найрамдах улс (Одоогийн Тайвань) улс өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Төвөд болон Монголын төлөө тэмцэлдсэн. 

Чин гүрний үед Цианлон хаан тулку нарыг тодруулдаг алтан савны ёслолыг үүсгэсэн. Одоо энэхүү алтан савны ёслолыг ашиглан Хятадын Коммунист Нам өөрсдийн тулку нарыг тодруулах хүсэлтэй байгаа юм. Хэдийгээр Цианлон хаан тулку сонгох явцыг улс төрөөс хол байлгах зорилготой алтан савны ёслолыг үүсгэсэн ч Хятадын Коммунист Нам шашны үйл хариуцах хэлтсийг удирддаг болсноор улам улс төржүүлэв. 

Монгол нь хоёр авторитар удирдлагатай томоохон гүрний дунд оршдог жижиг ардчилсан улс. Эдийн засгийн хувьд гурвалсан харилцаагаа сайн авж явах нь Монголын хувьд нэн чухал. Гэвч Монголын тусгаар тогтносон байдал нь Хятадын Коммунист Нам Тайванийг өөрсдийн мэдлийнх гэж хэлэхдээ ашигладаг аргумент болох Чин гүрний эзэмшилд байсан бүх зүйл БНХАУ-д харьяалагдана гэсэн өгүүлэмжийг сорьж буй. 

Иймд Бээжин өөрсдийн эрх дор тодруулах ёстой гээд буй шинэ Живзундамбад ямар хариу үйлдэл үзүүлэх нь Тайванийн асуудалтай ч гэсэн холбоотой юм. Хэрвээ Бээжин өөрсдийн тодруулаагүй Живзундамба Монголд байх ёсгүй гэвэл Төвөд Буддизмын талаарх бодлого нь хэрээс хэтэрч байгааг харуулна. Харин ямар ч мэдэгдэл хийхгүй бол БНХАУ Чин гүрний бүрэн үргэлжлэл биш гэдгийг бидэнд илтгэх болно.

Эх сурвалж: Foreign Policy

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-01 09:06

Циан лон хаан гэж Тэнгэр тэтгэгч хааныг хэлээд байна уу, Манжийн бүх хааны нэр цол монгол хэлээр орчуулагдсан байдаг шүү. Буяндорж ооо

Зочин
Зочин
2023-05-01 22:38
Reply to  Зочин

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс бат�##�сан "хятад хэлний үеийн г�##�иг"-аа баримтлах юм бол "Чяньлун" гэж бичих ёстой. "Циан лон" гэхлээр орос г�##�иг ч биш, монгол г�##�иг ч биш, хэн нэгний дураараа зохиосон оросжуу г�##�иг л юм даа.

Зочин
Зочин
2023-05-01 09:16

Хамрын доорх хагархайгаа хамхиж яв ! Айл дуугүй байхад, өдөөд сөдөөд, хамры нь сөргөөд, санаа сэдэл өгөх гээд ер хэрэггүй л юм байгаам даа !

Зочин
Зочин
2023-05-01 10:31

Монголчууд одоо энэ Богд энэ тэр гэсэн асуудлыг бүрмөсөн хаях хэрэгтэй байна. Бидэнд одоо энэ ерөөсөө хамаарахгүй. Дотооддоо шүтэх юмаа шүтээд л. Ингээд цаашид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн �##�хъя аа. Наад хүүхэд чинь тэр төвөддөө л байг төвөддөө л байж ямар үйл ажиллагаа явуулна вэ? Тэгээд л тэр. Өнөөгийн Монголчуудын оюун санаанд ямар ч падлий байхгүй.

Зочин
Зочин
2023-05-01 12:40

Өнөөгийн монголчуудад богд хэрэггүй. Тэр тодруулсан 10-р богд гэх бацаанаа тэр төвөд рүү нь явуулчих. Тэндээ очоод л ламынхаа ажлыг хийг. Мөн д�##�ай лам гэх нөхрийг ч монголд ирүүлэх хэрэггүй.

Зочин
Зочин
2023-05-01 12:44

Манай монголд төвөдөөс оруулж ирсэн шарын шашин хэрэггүй. Бид яагаад импортын шашин шүтэх ёстой юм бэ? Шуудхан хэлэхэд ямарч шашин ялгаагүй хүнийг мунхруулагч хар тамхи юм шүү дээ. Зүгээр л монгол уламжл�##�аа л дагаад өөрийн өвөг дээдсээ шүтэж амьдрах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-05-01 13:17

Танай хогийн сайт ямар зорилгоор өдөөн хатгаж ингээд байдаг юм. Бас хужаа хөрөнгө оруул�##�лттай юмуу

АРД
АРД
2023-05-01 13:44

Ойлгомжтой, товчхон, үг үсгийн �##�даагүй бичиж сурах.

Зочин
Зочин
2023-05-01 16:29

Хуурамч мөнгөний богдоо жинхэнэ гээд шаагаад байх юмоо. Хуланг тагнуул биш эмээ нь ачийгаа хамга�##�ж хориод байгаа юм дагуу.

Зочин
Зочин
2023-05-02 07:04

Өвгөн тангад б�##�ай үйлдэлээ орхивол таарна. Үхсэн элийнийх нь хойт дүр вэ. Хар төвөдүүд монголын эд баялаг оюун санааг сорж байсан түүх байхаас гийгүүлж байсан түүх үгүй

Зочин
Зочин
2023-05-03 10:08

Одоо наад утга учиргүй мунхарсан шашинаа болиод инженерчлэл, шинжлэх ухааныг дээдэлцгээе!!!

Зочин
Зочин
2023-05-04 10:27

mongoliig daraagiin ukrain bolgoh gesen uduun hatgalga l bna.

зочин
зочин
2023-08-27 13:23

14 Д�##�ай ламын 10-р Богдыг тодруулсан цаад сэдэл үйлийн үрийг дагуулна Жинхэнэ зөв үйлийн үрээр холбогдсон шавь байх аваас түүний тус их билээ

Холбоотой мэдээ

Back to top button