Танд хэрэгтэй

Усны буруу хэрэглээнээс үүдсэн өвчлөл нэмэгдэж байна

Сүүлийн үед өглөө босмогц 2 аяга ус уудаг, тэгээд өдрийн турш 2 цаг тутамд ус уудаг, биеийн жиндээ харгалзаад 1.5л – 4 л ус, ийм байдлаар хэдэн сар, жилээр уусан гэсэн өгүүлэмжтэй, ерөнхийдээ усны буруу хэрэглээтэй хүмүүс олширч.

Үүний улмаас ходоодны галын илч болон биеийн галын илч буурсан, бөөрний хүйтэн хий үүссэн, бүх биеэр цайвар хаван болон суваг хаван үүсч, жингийн илүүдэлтэй болсон гэх мэт түмэн олон эмгэг зовиур тээгээд ирж байна.

Усны мөн чанар нь сэрүүн, нойтон, хүнд, мохдог гэх мэт эрдэмтэй учир бие махбодод бадганы бэлгэ чанарыг ихэсгэдэг, мөн хий хүйтэн бэлгэ чанарыг ихэсгэнэ, галын илчийг дарангуйлна.

Хүний бие шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүтдэг. Бид идэж, ууж байгаа хоол, ундыг эдгээр таван махбодыг эн тэнцүү тэжээн тэтгэдэг орц найрлагтай байхаар хэрэглэх хэрэгтэй. Тиймээс нэг удаагийн хооллолтыг өөрийн ходоодны хэмжээнд тохируулахдаа хоёр гарын алганы хонхрын 4/3-д хоол, унд хэрэглээд, 1 хувийг хоосон үлдээхээр тооцно. Энэ хооллолтын бүхэл хэсэг нь 3/2-ыг, шингэн уух зүйл нь 3/1 байхаар тохируулна.

Өдөр тутам сүүтэй цай, шөлтэй хоол, буцалгасан халуун бүлээн усанд зөгийн бал, бурам, бас биед шим тэжээл өгөх янз бүрийн цайны ургамал хандалж ууна. Өглөө, өдөр, оройн хоолны завсар цай унд уухаар бол нэг удаад бас л хоёр алгаа нийлүүлсний 4/3-аас хэтрүүлэн уух гээд хэрэггүй. Онцгой тохиолдолд буюу халуун чанарын өвчин туссан тохиолдолд л халууны илчийг бууруулах, халууны хорыг гадагшлуулах зорилгоор буцалгасан усыг ихээр ууж болно. Мөн туулгах, бөөлжүүлэг эмчилгээний үед усаар хөөлт хийж их хэмжээний ус уулгана. Таны биеийн таван махбодын хувь тэнцвэртэй байвал эрүүл, бас илүүдэл жингүй байна гэдгийг сайтар анхаараарай.

Мамба дацан эмнэлэг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Нэг бол ус сайн уу, Нэг бол битгий уу гэх юм. Яавал дээр юм болоо. Сүүлийн үед ер нь болдог юм тун хоюор болж дээ. Яамаар ч юм????

Зочин
Зочин
Reply to  иргэн

Ямар хэмжээтэй яаж уухаа хүнээр заалгах юу байхав дээ. Тэнэг хог вэ

Ээж
Ээж
Reply to  иргэн

Тунг нь хэтрүүлбэл хор

Ямар ч юманд хэмжээ чухал.
Ямар ч юманд хэмжээ чухал.
Reply to  иргэн

МАнайхан ерөнхийдөө ус бага уудаг нь цэр х цугуулж хаядгаас харагддаг. Ялангуяа эрэгтэй хүмүүс ус бага уудаг тул байнга нус цэрээ соёлгүй гудманд хаядаг. Ус багадсаы шинж. Ус багадвал хүний бие дэх хор гүйцэд гадагшилдаггүй.

Ямар ч юманд хэмжээ чухал.
Ямар ч юманд хэмжээ чухал.
Reply to  иргэн

Жижгэвтэр биетэй хүнд 1,5 л болно. Том эсвэл өндөр бол 2 - 2,25 л / өдөрт болно. 4 л ус ихэднэ. Ихэдвэл муу. Багадвал бас муу. Бүх цай шингэн юмаа тооцоод нийлээд энэ тоо байх ёстой. Ам цангаагүй бол нэг дор 2 аяга уухгүй байх. Цувуулах балгах маягаар уудаг. Цэвэр усыг.

Зочин
Зочин
Reply to  иргэн

их ч биш бага ч биш л ужх нь дээ

Зочин
Зочин

yostoi oilgomjgui yum bichih yumaa tegeed yah yostoi ve?

Зочин
Зочин
Reply to  Зочин

M#l mini chi l oilgohgui bna

Д Баярсайхан
Д Баярсайхан

Иргэдэд зөв ойлголт ,зөв зүйл яримаар юм. Та бүгдийн ярьсан ,хэлснийг дагаад үр дүн тун бага байна шүү! Уучлаарай! Иргэд залхаж байна шүү!?

Зочин
Зочин

Би өдөрт 3 - 5 шил пиво уудаг. Дээр н цай хоолны шөл уудаг зүээр л байна.

Зочин
Зочин
Reply to  Зочин

onts sain

Зочин
Зочин
Reply to  Зочин

1 ayga us= 1 ayga /coffee,tea,beer/ edr yagaad ch hoorondoo tentsehgui.

Зочин
Зочин

Үнэн шү дээр үед хөгшчүүл ус уудаггүй зундаа тараг хоормог, айргаа уудаг бсан гэсэн

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд 40 насалдаг уу

Зочин
Зочин

Manai ihenh humuus us bagadan uu gehees iheer uudag n hovor. Usaa uugaad gargaj chadahgui baigaa n dotor erhtenii dogoldol. Tuunees us ihedseniih bish. Olon ornii erdemted notlood batlaad hunii bied n oroh shingenii hemjee odor 2 l gej gargasan baigaa sh dee.

Зочин
Зочин

yu yu geed hudlaa shaagaad bgan be

Зочин
Зочин

Шинэ эмчээс ширгээсэн ус гэдэг үг бий усыг биеийн жинд тохируулан зөв(шимж) уувал дусал тариа хийсэн мэт эд эсэд шингээн

Ujin
Ujin

Монгол хүний бие мах бодын онцлогоос хамаарч усыг уухдаа өнгийг нь хувиргаж 2,2 балгаар бүлээн уух нь зүйтэй гэнэ, жишээ нь сүү дусааж, эсвэл чимх хужир, халбага зөгийн бал, мөн чага цай өдөр бүр усны оронд бүлээнээр, алтан цай , загсгал цай 7 хоногт 2-3 удаа ... гэх мэт , ер нь 40мл *биеийн жин өдөрт уух хэмжээ гарна , гэхдээ цэвэр усаар нь уух нь тийм ч зохимжтой бус юм байна...

Зочин
Зочин

zov2 tohiruulj uuhn zov

Зочин
Зочин

Лайтай юмаа нээрээ идэх уух юм ч олдохгүй нь бүү мэд энэ ихэднэ тэр багадна гээд гүй нээрээ Ричард Гир хэлээ биздээ хүний хувь тавилан цаанаасаа заяагдсан байдаг гэж хүмүүсийн жишээн дээр яриад байсан биздээ найзынх нь ээж гэхэд биеэ их арчилдаг сайн бүхнийг хэрэглэж байнга үзүүлж харуулдаг байсан боловч нэг өдөр хавдар туссан гэж би энийг үнэн байх гэж боддог. Ер нь Монголчууд минээ гэр бүл болохдоо удам судар сайн судал гэдэг үнэн шүү. Цаад хүний тал эрүүл чийрэг байнуу урт насалж байнуу ааш авир гээд л....тэгж байж эрүүл чийрэг хүүхэд төрнө шүүдээ.

Зочин
Зочин

Хүүхэд байхдаа хаа нэг хүйтэн ус балгадаг шилтэй ундаа.квас. хярам л уудаг байлаа ус их уусны сайн юм байхгүй бхоо цэрийгээд

Зочин
Зочин

ШУ ны эмнэлэгээс гадна япончууд өглөө өлөн дээрээ 643 ч билүү мл ус ууна.Өдөрт 2.5 л ус уудаг учир ходоод гэдэсний өвчингүй байдаг гэдгийг баталсан байдаг.Бөөрний ажиллагаа муу бол хаван үүснэ.Бөөр муутай хүн уухгүй л бна биз

Зочин
Зочин

Усыг уумаар санагдсан үедээ л уу. Бие организмд чинь ус хэрэгтэй байгаа бол ам чинь цангадаг юм байгаа биз дээ. Хүний бие махбодь чинь байгалиасаа зохицуулсан зохицуулалттай.

Холбоотой мэдээ

Back to top button