Төгрөг хайрханы иргэд төрийн байгууллагын алдааг засуулахаар шүүхэджээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр /2023.05.02/ БОАЖЯ-ны Мэргэжлийн зөвлөлийг хариуцагчаар татсан, Тахь ресурс ХХК /Петровис ресурс ХХК байсан/ гуравдагч этгээдээр оролцох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно.
Тодруулбал, тус компани Дундговь аймгийн Төгрөг хайрхан ууланд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхээр нутгийн иргэд оролцсон гэх хуурамч хурлын тогтоол гаргаж, зөвшөөрөлгүй гарын үсгийг нь ашиглан бичиг баримт бүрдүүлж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ яамаар батлуулсан байдаг.
Тэгвэл энэ үнэлгээг батласан БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байдаг.
Төгрөг хайрханаа хамгаалахаар тэмцэж яваа нутгийн иргэд, тэдний төлөөлөл төрийн байгууллагууд нь алдаатай баталсан шийдвэрээ засах хичээл зүтгэл байгаа эсэхийг шүүхийн бүх үе шат, үйл явцаас иргэд олон нийт харах үлдлээ гэж мэдээлэв.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.