Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Бөөрний тодосгогчтой шинжилгээг даатгалаас 70 хувь хөнгөлнө
Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлнө.
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт" -ыг ЭНД дарж уншина уу.
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай ЭНД дарж танилцана уу.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Iim jinjilgee hiilgemeer bna haana hiilgej boloh uu
13 р маягтыг бүр байхгүй болгоод өгөх сайд дарга байна уу Иргэд настангууд маш их дэмжинэ дээ ЭМ ын даатг�##�аа л төлсөн бол эмч эмлэгээ өөрсдөө сонгоё