Ж.Бат-Эрдэнэ гишүүн "тоосоо гөвүүлэв"

Өнгөрөгч пүрэв /2023.04.27/ гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар нэр бүхий УИХ-ын гишүүдийг зах, худалдааны төвөөр явж мах, гурилын үнийн өсөлт, инфляцын нөхцөл байдлыг судлаад ирэхийг үүргэдсэн билээ.
Энэ дагуу ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар захуудаар явсан байна.
Захаар явж, үнийн өсөлттай танилцаад ирсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд ам нээсэн юм. Энэ үеэр тэрбээр "Сардаа хоёр гурван удаа хүнсээ цуглуулдаг. Ингэхдээ нэг удаадаа 200 мянган төгрөг зарцуулдаг" хэмээн ярьсан байдаг.
Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд түүний үгийг "Бүтэн сарын турш 200-хан мянган төгрөгөөр хүнс цуглуулдаг" хэмээх ойлголтоор, "амьдрал мэддэггүй гишүүн" хэмээн цоллож "тоосыг нь гөвсөн" юм.
Энэ тухайгаа ч тэрбээр өөрөө "Өглөөний мэнд ээ. Эрхүүд байсан санагдчихлаа. Анх очоод ах нарт гөвүүлнэ. Маргааш нь хаана цугласан газарт нь яваад орчихдог байлаа. Тэгээд л учраа ололцдогсон. Та нар өчигдөржин миний тоосыг гөвжээ дээ. Бичлэгт нь уг нь өөрөөр л ярьсан юмсан" хэмээж жиргэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.