СПОРТ
Т.Энхтөр дэлхийн аваргын тэмцээний эхний тулаандаа яллаа

Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын гурван боксчин тулалдлаа.
Тодруулбал, -60 кг жинд Т.Энхтөр Палестины Анас Слейман Рихабыг 5-0 харьцаагаар эхний ялалтаа авлаа. Тэр хоёрдугаар шатанд Доминиканы Алекси Мигел Де Ла Круз Баезтай тавдугаар сарын 3-нд тулалдана.
Харин -92 кг жинд Халигийн Бехнур Босни ба Херцеговины тамирчинд эхний үеийн 3 дахь минутад бэртлийн улмаас, -57 кг жинд Х.Энх-Амар Туркийн боксчинд 4-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
ДАШТ-ийг зорьсон Монголын 10 тамирчнаас өнөөдөр -63.5 кг жинд Б.Чинзориг эхний шатанд Австралийн тамирчинтай 21:00 цагаас тулалдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.