СПОРТ

50 сая төгрөгийн шагнал бүхий С.Зориг агсны нэрэмжит шатрын аваргууд тодорлоо

МоАХ-ны ерөнхий зохицуулагч, Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч С.Зориг агсны нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай шатрын нээлттэй тэмцээнд 21 аймаг, есөн  дүүрэг, 29 клуб, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны нийт 800 орчим тамирчдын дунд зургаан ангиллаар өрсөлдөв.

Шагналын сан, цар хүрээгээрээ улсын аварга шалгаруулах тэмцээний чансаатай дүйцэх уг тэмцээний шагналыг МоАХ- г үүсгэн байгуулагчдын төлөөлөл Дарь.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Я. Санжмятав, Монголын Шатрын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Х.Эрдэнэдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн , сэтгүүлч Ш.Мягмарсамбуу, МоАХ-ны ХЭГ-ын дарга Т. Бат-Эрдэнэ нар гардуулав.



А ангилалд байр эзэлсэн шатарчид

Эрэгтэй

  • 1-р байр “Гэгээн арвай” клуб С.Ган-Эрдэнэ 5 сая төгрөг, цом,өргөмжлөл, алтан медаль
  • 2-р байр “Хан Алтай” клуб Ү.Агьбилэг 2 сая төгрөг өргөмжлөл, мөнгөн медаль
  • 3-р байр Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Элит брайн” клуб С.Билгүүн 1 сая төгрөг, өргөмжлөл, хүрэл медаль
  • 4-р байр “Гэгээн арвай” клуб, “Шунхлай” групп, Б. Гүндаваа 500 мянган төгрөг, өргөмжлөл
  • 5-р байр Нийслэлийн 1-р сургууль “Гэгээн арвай” клуб Г. Амартүвшин 300 мянган төгрөг, өргөмжлөл

Эмэгтэй

1-р байр Монгол Улсын үндэсний шигшээ баг Т. Мөнхзул 5 сая төгрөг, цом, алтан медаль, өргөмжлөл

2-р байр Орхон аймаг Б. Мөнгөнзул 2 сая төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль

3-р байр Монгол Улсын үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клуб Б. Мөнгөнтуул 1 сая төгрөг, хүрэл медаль, өргөмжлөл

4-р байр “Гэгээн арвай” клуб Д. Мөнхзул 500 мянган төгрөг, өргөмжлөл

5-р байр “Босоо ноён” клуб Х. Баясгалан 300 мянган төгрөг, өргөмжлөл

Ахмад +60 эрэгтэй

  • 1-р байр П. Жигжидсүрэн 200 мянган төгрөг
  • 2-р байр Ж. Лхагваа 120 мянган төгрөг
  • 3-р байр Ч. Хүрэлбаатар 80 мянган төгрөг

Б ангилал

Эрэгтэй

  • 1-р байр Ц.Энхбат 1 сая төгрөг, цом, өргөмжлөл, алтан медаль
  • 2-р байр Б.Оргилон 800 мянган  төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль
  • 3-р байр “Дрийм чийс” клуб Э.Алтантэнгис 500 мянган төгрөг, өргөмжлөл, хүрэл медаль
  • 4-р байр Хөвсгөл аймаг М.Батням 300 мянган төгрөг , өргөмжлөл
  • 5-р байр Шихихутаг их сургууль Б.Мөнхсаруул 200 мянган төгрөг, өргөмжлөл

Эмэгтэй

  • 1-р байр “Шаг цод дуг ” клуб Б.Хүслэнзаяа 1 сая төгрөг, цом, өргөмжлөл, алтан медаль
  • 2-р байр Н.Энхболор 800 мянган  төгрөг, өргөмжлөл, мөнгөн медаль
  • 3-р байр ОХУ-ын Буриад улс Сүрэн Самданова 500 мянган төгрөг, өргөмжлөл, хүрэл медаль
  • 4-р байр “Стениц” шатрын академи Э.Эмүжин 300 мянган төгрөг, өргөмжлөл
  • 5-р байр Зэвсэгт хүчний 065-р анги Н.Цогзолмаа 200 мянган төгрөг, өргөмжлөл

Ахмад +60 эрэгтэй

  • 1-р байр Г.Баяраа 200 мянган төгрөг
  • 2-р байр Ц.Алтанхуяг 120 мянган төгрөг
  • 3-р байр Ц.Базаррагчаа 80 мянган төгрөг 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button