УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төрийн 4230 нэгжид ёс зүйн зөвлөл ажиллана"

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Ёс зүйн байнгын хороонд шилжүүллээ.

"Эл хуулийн төслийг үндсэндээ баталлаа" хэмээн спикер онцлов. Тэрбээр "Хуулийн амин сүнс бол ёс зүй. Аймгийн засаг дарга нар уг хуулийг сайшааж байна. Б.Бат-Эрдэнэ гишүүн хэллээ. Шатыг дээрээс нь эхэлж шүүрддэг. Шүүр ажиллагаа доороос нь бус дээрээс нь шүүрдэх юм.

Энэ хуулиар төрийн 4230 нэгжид ёс зүйн зөвлөл ажиллана. Зөвлөлд гурван талт болох ажил олгогч, татвар төлөгч болон иргэдийн төлөөлөл хяналт тавина. Ингэснээр аливаа нөлөөллийг таслан зогсоох юм. Төр дээрээсээ доод түвшин хүртлээ ёс зүйтэй байж гэмээн авлига, хулгай цэгцэрнэ. Авлига, хээл хахууль төрийн албаны нэр хүндийг унагаж байна. Тиймээс өөрсдөө түүчээлж, манлайлах хэрэгтэй" гэсэн юм.

Хуулийн дагуу бол ёс зүйн хороо болон төрийн, орон нутгийн байгууллагуудын дэргэд дэд хороо байгуулах ажээ. Мөн сайдууд үйл ажиллагаандаа иргэдийн санал гомдлоор ёс зүйн хяналт тавих ажээ.

Спикер "ТАЗ төрийн албан хаагчийн ёс зкүйн хороог шуурхай байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button