Нийгэм мэдээ

"Таван толгой"-н хувьцаагаа шалгах линкээр залилан хийж байна

Фэйсбүүк орчинд 52 иргэнийг хохироож, 40 орчим сая төгрөг залилсан этгээдүүдийг илрүүллээ.

Тэд "Таван толгой ХХК-ийн хувьцаагаа шалгаарай" гэсэн группт линк байршуулах эсвэл чатаар линк явуулж иргэдийн фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтэрдэг аж. 

Улмаар бусадтай харилцсан чатуудыг ажиглаж байгаад "оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа" гэх зэргээр бичиж, бусдын данс руу мөнгө шилжүүлэн авдаг болох нь тогтоогджээ.  

Иймд иргэд та бүхэн, нийгмийн сүлжээнд өөрийн фэйсбүүк хаягийг аюулгүй байдлыг хангаж, аливаа линк дээр дарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 4, 2023 11:32

Тэр нэг үлбэгэр сайтаа анхаарч ажлуулаачээ таван толгойгынхоон

Холбоотой мэдээ

Back to top button