УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Англи хэлийг заавал үзэх ёстой юм уу гэж байна. Орос хэлийг заавал үздэг байсан"

УИХ-ын чуулганаар Боловсролын багц хуулийн талаар хэлэлцэж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр "Манай боловсролын салбар багш нараа чадваржуулах ёстой гэдэг нь үнэн. Хамгийн сайн төгсөгчдөө багш болгохын тулд эдийн засгийн болон ажиллах орчинг сайжруулах хэрэгтэй.

Хувийн болон төрийн өмчийн сургуультай холбоотой асуудлыг ажлын хэсэг дээр ярьсан. Хуулийн төслийн зүйл заалтад хувийн сургуулийг ялгаварлаагүй. Одоогоор 65 мянга орчим суралцагч 5000 багш энэ салбарт ажиллаж байна.

Боловсрол үнэтэй бүтээгдэхүүн. Мөн сонголттой байх ёстой. Боловсролын ерөнхий хуульд хоёр чухал заалт орсон. Эхнийх нь сургуулиад хөтөлбөрөө олон улсын стандартаар магадлан итгэмжлэл хийлгэж, яам болон эцэг эхэд нь тайлагнадаг үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлэхгүй бол сургуулийн эрхийг хөндөнө. Мөн тухайн сургуулийн ТУЗ-д эцэг эхийн төлөөлөл заавал орно. Ингэснээр сургуулийн сураглтын төлбөрийн зардалтай танилцаж, олон нийтэд мэдээлдэг байхаар хуулийн төсөлд заасан" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Төр заавал үнэгүй сургана гэх зарчим барих юм бол хувийн сургууль байх ямар шаардлагатай гэж. Төр дангаараа боловсролын салбарыг авч явдаг улсын татвар нь 40-43 хувьтай байдаг. Манай улсын суурь зарчим нь ардчилал учраас хувийн хэвшлийг хориглох боломжгүй. Монгол залуус дэлхийд өрсөлдөх хэрэгтэй. Заавал англи хэлийг үзэх юм уу гэж байна. Орос хэлийг заавал үзээд ирж болсон юм. Дэлхий нийтийн эдийн засгийн, харилцааны, шинжлэх ухааны бүх хэл англи хэл дээр байна" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтох
Тогтох
5 сар 4, 2023 15:15

Тэгээд барьцаад байгаа юмуу өөр хийх ажил олдохгүй байна уу Монгол хэлээ заах багш нараа бүрэн бэлдчих өөр цаана чинь ямарч багшлах боловсон хүчингүй болчихлоошдээ. Багшгүй байж баахан хүүхэд монгол, англи �##�инчгүй болгохгээ юу

Холбоотой мэдээ

Back to top button