Кремлийн халдлага: Жинхэнэ үү эсвэл шалтаг хайсан ОХУ-ын жүжиг үү

Владимир Путинийг хөнөөхөөр Украины хоёр дрон лхагва гарагийн (2023.05.03) шөнө Кремль рүү халдсан хэмээн ОХУ мэдэгдэл хийсэн билээ. Энэхүү халдлагын эсрэг ОХУ ямар нэгэн арга хэмжээ авах бүрэн эрхтэй гэж Кремль сүрдүүлэн, Дмитрий Медведев Володимир Зеленьскийг хөнөөхөөс өөр сонголт үлдсэнгүй хэмээсэн гэнэтийн үйл явдлууд болж өнгөрлөө. Үнэхээр Украины зэвсэгт хүчин Путинийг хөнөөх оролдлого хийв үү? Хамгийн их цөмийн зэвсэгтэй улсын тэргүүний амийг авах гэсэн оролдлого хийх нь маш аюултай зүйл. Эсвэл энд өөр ямар нэгэн зүйл болоод байна уу?
Энэхүү асуултад АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Institute for the Study of War” (ISW) нэртэй фирм хариулахдаа ОХУ нь Кремль рүү халдлаа гэсэн жүжиг тавьж, дайнд нэмэлтээр илгээх цэргүүд татах ажилдаа дэмжлэг авчрах гэсэн оролдого байх магадлалтай гэж хариулжээ. Тэрхүү фирм болсон халдлагын талаар хуралдаж дууссаны дараа ОХУ зохиомлоор Кремль рүү халдсан мэт харагдуулж “Дайн эх нутагт нь орж ирсэн гэдгийг Орос иргэдэд харуулан, өргөн хэмжээний цэрэг татлага хийхэд тохиромжтой нөхцөл байдал үүсгэх зорилготой байж болзошгүй. Халдлагыг дотроосоо үйлдэж, санаатайгаар хийсэн гэдгийг илтгэх хэд хэдэн зүйлс байна” гэж мэдэгдэл хийсэн юм.
Кремль хүртэл дрон хэрхэн радарт баригдалгүй нисэв
Зарим батлан хамгаалахын мэргэжилтнүүд ОХУ жижигхэн дроныг эцсийн мөч тултал нь илрүүлж чадахгүй гэх сэтгэгдлийг ард түмэндээ төрүүлэхийг хүсэх үү хэмээн эргэлзэж буй. Шведийн экс Ерөнхий сайд Карл Билтд “Надад нэг чухал асуулт байна. Дрон холоос нисэж ирсэн бол агаарын хамгаалалтын систем Кремльд хүрэхээс нь өмнө буудаж унагааж чадахгүй гэж үү?” гэж асуусан нь сонирхол татам. Мөн “ISW” ОХУ дотоодын агаарын хамгаалалтаа нэмэгдүүлсэн, үүнд Москва ч гэсэн багтаж байгаа гэдгийг онцолжээ. Тус фирм мэдэгдэлдээ “Тиймээс хоёр дрон агаарын хамгаалалтын системийн хэд хэдэн давхаргад баригдалгүй нэвтэрч, Кремлийн яг дээр очоод буудуулан дэлбэрч, камерт болсон бүх явдал бүрэн бичигдэж үлдэх магадлал бага. Улс төрийн хувьд олж авах ашиг нь халдлагад өртсөн гэж ичгүүрт орохоос илүү байхаар төлөвлөн дотооддоо бэлтгэсэн” гэж бичсэн байна.
Яагаад мэдэгдэл хийх гэж олон цаг хүлээв
Кремль халдлага болсон гэдгийг мэдээлэхдээ 12 цаг хүлээсэн нь хачирхалтай. Мөн Украины дайн, ОХУ-ын зэвсэгт хүчин болон удирдлагын талаар цаг алдалгүй мэдээлдэг Орос сошиал медиагийн сувгууд, хэвлэлүүд Москвагийн төвд болсон халдагын талаар юуны учир шууд мэдээлсэнгүй вэ? Дрон Кремль ойртож очоод дэлбэрхийн өмнө дүрс бичлэг хийгдэж эхэлсэн. Кремль рүү хоёр дрон бага зэрэг ойртож эхлэхэд л яагаад шууд бичлэг хийж эхлээгүй вэ гэсэн асуултууд гарч ирнэ.

Хэрвээ үнэн бол бэлтгэл муутай хөнөөх оролдлого байсан
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын гаргасан мэдэгдлийг баталж чадахгүй, Путинийг хөнөөх оролдлого хийсэн гэх мэдээг их давсалсан гэж хүлээн авах хэрэгтэй гэсэн юм. Учир нь гэвэл, хэрвээ үнэн бол Кремлийн өндөр зэрэглэлийн хамгаалалт болон Путиний талаар огт судлаагүй, бэлтгэл муутай хөнөөх оролдлого байсныг шинжээчид онцолжээ. Улс төрийн аналист Марк Галеотти “Путинийг хөнөөх оролдлого байсан гэж ярихаа болих хэрэгтэй. Тэгж бодож байгаа хүмүүс Кремлийн урхинд ороод байна. Путин Кремль рүү бараг очдоггүй, үүгээрээ ч алдартай. Шөнө тэнд байх нь бүүр боломжгүй. Мөн пүрэв гарагийн өглөө Кремльд ямар нэгэн товлолт уулзалт байгаагүй, тийм болохоор хөнөөх оролдлого үнэхээр хийх гэж байвал Путинийг Кремльд байна гэж таамаглах ямар ч шалтгаан байхгүй” гэж хэлсэн юм. Украины зэвсэгт хүчин ийм муу бэлтгэлтэй хөнөөх оролдлого хийх нь юу л бол.
Шалтаг хайсан үйл
Яагаад Путинийг хөнөөх гэж оролдсон хэмээн Украиныг буруутгаж байгаа талаар Зеленьскийгээс асуухад тэрээр “Маш энгийн. Орост хожиж байгаа зүйл алга. Путин ард иргэдээ дайныг дэмжихийг уриалж чадахааргүй болсон. Тэр цэргүүдээ зүгээр л үхэл рүү нь явуулж чадахгүй. Тийм болохоор ямар нэгэн шалтаг хайж байгаа юм” гэсэн байна. Мөн Зеленьскийгийн туслах Михайло Подоляк “Кремлийн дээр дрон нисээд байгаа явдлын шалтаан их энгийн. ОХУ томоохон хэмжээний террорист халдлагад бэлтгэж байна. Тийм ч учраас Крымын хойгт олон тооны цэрэг цуглуулж байгаа” гэж хэлсэн юм. Лондон хот дахь Хааны коллежийн Оросын улс төр судлаач Сэм Грийн “Путиний амь насанд халдахыг оролдсон террорист халдлага боллоо гэж мэдэгдэл хийсэн нь Орос түмний уур хилэнг хүргэж, өш хонзон авахыг шаардахад хүргэх гэсэн явдал. Оросууд яг л Кремлийн хүсэж байгаа шиг хариу үлдэл гаргаж байна. Телеграм руу орвол Путинийг дэмждэг хүмүүс ямар аргаар хариу авахыг шаардаж байгааг харж болно” хэмээжээ.
Үнэхээр Украины тал Путинийг хөнөөхийг оролдсон уу эсвэл Кремлиэс санаатайгаар тавьсан жүжиг үү гэдэг нь нэг их сонин биш. ОХУ үүний дараа ямар алхам хийх нь илүү анхаарал татаж байна.
Эх сурвалж: CNBC, Euro News, The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын гадаад мэдээ 100 хувь барууны эх сурв�##�жтайг маш майн анхаарах хэрэгтэй Барууныхан бүгд л сумаа харвачихаад нумаа нуудаг нь гэм биш үндсэн арга барил юм Тэд Путиныг устгахыг эрээ уээргүй ури�##�ж бас оролдож сүрдүүлж бсн нь одоо ч хэвээрээ Жнь АНУ ын еөк Ж.Байден нодлин Польшд айлчлахдаа ичгүүр сонжуургүйгээр Путиныг устгах , мөн Орос төрийн эргэлт хийхийг ури�##�ж бсн-ыг сануулахад илүүдэхгүй бизээ Мөн өнгөрсөн оны 12-р сард Кремльд "Цөмийн превентивный удар" г хийх гэж оролдсоныг дэлхий нийтээрээ харж сонсож бсн шүү дээ Тэгэхээр одоо Монгол улс барууны мэдээлэлд толгойгоо уга�##�гахаасаа өнгөрсөөөөөөөөн
Дрон заав�##� холоос нисэх �##�багүй. Одоо оросод дүүрэн Укр тагнуул ,хорлон сүйтгэгчид бгаа тэд нар ойрхоноос нисгэхэд болно. Ер нь бол бид нар энэнээс илүүг чадна шүү гэж үзүүлэж бгаа оролдого.
Москвад ч укриах хорлон сүйтгэгчид дүүрэн, оросууд эзхийг нь үаавхл олно, хариу үйлдэл олсхноос хойш чанга байх болно, жинхэнэ дайн эхлэх гээд байгаа үед монгол төвийг сахь, би путины ухааэыг бол биширдэг,
huts, hol ochij huts m#l aa