УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган: ҮХНӨ-ийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2023.05.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Засгийн газраас Үндсэн хуулийн 21.1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн 76-г мажоритар аргаар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулах ганцхан заалтыг тусгаж оруулж ирсэн билээ.

Хуралдаан 59 гишүүний ирцтэйгээр явагдаж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах үеэрээ “Нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно гэж үзэж байна. Хоёрдугаарт , нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмын тухай. 1992 онд АИХ-аар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүний тоо 75-200 хүртэл байх хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай яригдаж байсан. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button