Гадаад мэдээДЭЛХИЙУЛС ТӨРЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхайЯрилцлага

Гадаадын сайтад: Монгол Улс коксжих нүүрсээ 2024 онд Энэтхэг рүү экспортлоно

БНЭУ-д суугаа Элчин сайд Дамбажавын Ганболдын "Livemint.com" сайтад өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.

Энэтхэгийн тусламжаар барьж санхүүжүүлсэн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр 2025 он гэхэд ашиглалтад орно гэж тус улсын Элчин сайд Г.Дамбажав хэллээ. Тэрбээр ярилцлага өгөхдөө Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдсан "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн эхний шатны бүтээн байгуулалт энэ оны сүүлээр дуусна гэв.

Монгол Улс эрчим хүчний импортын хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байгаа тул энэхүү бүтээн байгуулалт нь стратегийн ач холбогдол өндөртэй. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын хэрэгцээнийхээ 70 хувийг дотоодоосоо хангахад тусална гэж ярилцлагын үеэр дурдав. Мөн Монгол Улс Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг уул уурхай, металлын салбартаа татна гэж найдаж байгаа бөгөөд 2024 он гэхэд коксжих нүүрсээ Энэтхэг рүү тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байна. Монголд газрын ховор металлууд байгаа нь Энэтхэгийн хагас дамжуулагч болонх ногоон байгууламжийн технологийн дэвшилтэт чадавхыг бий болгох зорилтот ач холбогдолд нөлөөлөх юм.

-Хоёр улсын харилцааны талаар ярилцацгаая?

-Энэтхэг бол энэ бүс нутаг дахь манай чухал "гуравдагч хөрш"-ийн нэг. Орос, Хятад гэх хоёр том хөрштэй учраас эл бодлого нь манай гадаад бодлогын чухал үзэл баримтлалуудын нэг юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бидэнд гуравдагч хөршийн харилцаа хэрэгтэй байгаа нь бүс нутагтаа төдийгүй олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа хөгжүүлж, өргөжүүлэх боломжийг олгодог.

Ерөнхий сайд Модигийн 2015 онд хийсэн түүхэн айлчлалаас хойш манай улсад анхны газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. Одоо энэ боловсруулах үйлдвэрийн төсөл эрчимтэй үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багцаас бүрдсэн. Эхний багц буюу EPC 1 яг одоо 70 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ онд багтаан хийгдэнэ. Үлдсэн гурван багцыг сонгон шалгаруулалтад Хайдарабад хотод төвтэй "Megha Engineering and Infrastructures Limited" компани шалгарсан. Нефть боловсруулах үйлдвэр бидэнд тусгаар тогтнол, эрчим хүчний аюулгүй байдлыг өгнө.

-Металл болон уул уурхайн салбарын талаарх сэдэв рүү орцгооё?

-Манай улс улс коксжих нүүрс, зэс, алт, уран, газрын ховор элементээр баялаг учраас Энэтхэгээсс уул уурхайн салбарт хөрөнгө оруулах талаар ярилцаж байгаа. Бид Монголын коксжих нүүрсийг Энэтхэгт авч ирэх талаар яриа хэлэлцээ хийсэн. Коксжих нүүрс угаах станц барьж байгаа бөгөөд 2024 он гэхэд Монголын коксжих нүүрсийг Энэтхэг рүү экспортлож эхэлнэ. Монголд газрын ховор элементийн асар их орд бий. Энэтхэгийн Засгийн газар хагас дамжуулагчийг Хятадаас импортлохгүй, дотооддоо үйлдвэрлэнэ гэж мэдэгдсэн. Тиймээс Энэтхэгийн хөрөнгө оруулагчид Монголд хамтарсан үйлдвэр байгуулаасай гэж хүсэж байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн томоохон нэг компани Монголд очиж уулзалт хийсэн.

-Эрчим хүчний салбарт хамтран ажиллах өөр төлөвлөгөө бий юү?

-Олон зүйлийг ярилцаж байна. Монгол Улсын эрчим хүчний хамтын ажиллагаа үр өгөөжтэй болно гэдэгт хувьдаа итгэдэг. Монгол Улс Францаас дөрөв дахин том, ердөө 3.4 сая хүн амтай. Тиймээс бидэнд хоосон талбай их бий. Мөн жилд 270 гаруй хоног нартай. Тиймээс нарны сэргээгдэх эрчим хүч нь хамтын ажиллагааны үр өгөөжтэй талбар болно гэдэгт итгэж байна. Салхины эрчим хүч, усан цахилгаан станцуудыг ч сонирхож байгаа.

-Харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр улс хооронд шууд нислэг хийх юм байна гэж ойлгосон?

-Монгол-Энэтхэгийн хооронд шууд нислэг бий болгохоор ажиллаж байна. Шууд нислэгтэй болмогц манай бизнес эрхлэгчид хоорондоо холбогдоход хялбар болно. Энэ оны сүүлээр сард хоёр удаа тогтмол нислэг үйлдэнэ гэж төлөвлөж байгаа.

-Энэтхэг Монгол хоёр стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Батлан хамгаалахын салбарт хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-Манай батлан хамгаалах салбарын хамтын аижллагаа хөгжиж байна. Өнгөрсөн есдүгээр сард Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх айлчилж, манай Батлан хамгаалахын сайд өнгөрсөн оны аравдугаар сард "DefenceExpo" үзэсгэлэнд оролцсон. Энэ оны эхээр Монгол Улсын Батлан хамгаалахын ТНБД "AeroIndia" онгоцоор Энэтхэгт айлчилсан. Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа нь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ч хамарч чадна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн сард Энэтхэгийн Хилийн хамгаалалтын албаны даргатай уулзаж, энэ долоодугаар сард Монголд айлчлахыг урьсан. Түүнийг Монголд айлчлахыг зөвшөөрсөн гэдэгт итгэж байна. Манай хилийн цэргийн хүчнийхэн харилцан туршлага солилцох нь чухал гэж бодож байгаа.

-Таны бодлогын тэргүүлэх чиглэл юу вэ?

-Аялал жуулчлал бидний хамтын ажиллагааны нэг хэсэг байж чадна гэдэгт итгэлтэй байна. Монголчуудын хувьд Энэтхэг бол Буддагийн нутаг юм. Хөдөө аж ахуй ч бас боломж ихтэй салбар гэдэгт итгэдэг. Монголд ашиглаагүй газар нутаг их. Тариалангийн чиглэлээр Энэтхэгийн туршлагаар Монголд олон төрлийн үр тариа тарьж болно гэдэгт би итгэдэг. Боловсролын салбарт Энэтхэгийн Засгийн газар Монголоос коллежийн оюутнуудад жил бүр 50 тэтгэлэг олгож байгаа ч илүү их тэтгэлэг өгөх боломжтой гэж бодож байна. Монголчууд Энэтхэгт эрүүл мэндийн аялал жуулчлалаар их ирдэг. Тиймээс эмнэлгийн хамтын ажиллагааг чухалчилна. Энэтхэгийн эрүүл мэндийн төвүүдийг Монголд оруулж ирэхийг зорьж байна. Энэ жил Энэтхэгийн эрүүл мэндийн байгууллагуудыг Монголд авч ирж, хамтран ажиллах боломжийг судлахаар төлөвлөж байна. Үүнд, барилга байгууламж, судалгаа, сургалт болон бусад зүйлс багтана.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 6, 2023 15:37

Энэ хүн чинь Дамбажавын Ганболд шүү дээ. Энэ мэдээг орчуулмар аядсан нөхөр юу ч мэддэггүй, бас боддоггүй л�##�ар байх нь ээ.

Зочин
Зочин
5 сар 6, 2023 23:22
Reply to  Зочин

Зургийнх нь дор нэр усыг нь маш тодорхой бичсэн байх юм, харсангүй юу?

Зочин
Зочин
5 сар 7, 2023 12:31

chas chas

Янжив
Янжив
5 сар 7, 2023 15:37

Монголд НБҮйлдвэр хоёр дахь.1949 оны БНМАУ- ЗХУын хэлэлцээрээр ЗҮҮНБАЯНд НБҮ байгуулсан Соц лагерийн орнууд соци�##�ист хөдөлмөрийн хуваарь хэрэгжүүлж ЭЗХТЗөвлөл байгуулж ШТМ ыг ЗХУ нийлүүлэх болсон тул 1969 онд НБҮийг зогсоосон .

хүүхэн
хүүхэн
5 сар 8, 2023 09:36

эргүү элчин сайд юм. Монголд хоосон т�##�бай байхгүй бүгд эзэнтэй эзэмшилтэй

Холбоотой мэдээ

Back to top button