Нийгмийн

Чойжин ламын сүм музей үзэсгэлэнгийн шинэ цогцолбортой болно

Чойжин Ламын сүм музей үзэсгэлэнгийн шинэ барилгатай болно. Тодруулбал, 54х12 хэмжээтэй үзэсгэлэнгийн шинэ цогцолбор барихаар төлөвлөжээ. Тухайн шинэ барилга 6 хүртэлх метрийн өндөр байх бөгөөд 2.0 га талбайг хамрах юм байна. Энэхүү шинэ барилгын зураг төслийн захиалгыг Чойжин ламын сүм музей болон салбарын яам захиалж 2020 оны 12 сард батлуулсан аж. Энд музейн ажилчид байрлахаас гадна сувинерийн худалдаа, үзэсгэлэн зэргийг байршуулахаар төлөвлөөд буй.

Гэхдээ тус музей шинэ барилга барина гэдэг нь соёлын түүхэн өв болсон хуучин сүм, барилгуудаа нураана гэсэн үг биш юм. Харин эзэмшлийнхээ зай талбайг ашиглан орчин үеийн өнгө төрх бүхий шинэ цогцолборыг барих юм байна.

Cүмийн барилгын одоогийн түүхэн цогцолборыг Төрийн Чойжин Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 оны хооронд Их хүрээний нэрт уран барилгач Омбо тэргүүтэй 300 гаруй эрдэм билигт урчууд бүтээн байгуулжээ.

БНМАУ-ын Бага хурлын 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг нэгдүгээр зэргийн хамгаалалтад авч, улмаар 1942 оноос эхлэн дотоод, гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд тусгай зөвшөөрлөөр үзүүлэх шашны музей болгосон. Монгол Улсын Гэгээрлийн сайдын 2000 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 293/7 тоот тушаалаар шашны түүхийн музейн харьяаллаас гарч бие даасан байгууллага болон өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-06 16:27

Уламжл�##�т гадаад төрхөө �##�даж байна уу лаа

Зочин
Зочин
2023-05-06 19:51

За больдоо. Юу яасан сүмийн музeй вэ. Нэртэйгээр нь хийд болгоныг музeйтэй болгочихооч

Зочин
Зочин
2023-05-07 15:35

Номин юу ч барихгүй гээд бсан я�##�аа. УБ-ын төвөөр шавар амбаар барихаа больёоо

Зочин
Зочин
2023-05-07 16:40

O.mend yum бариад ч хэрэгүиэ монголчууд иин хувьцааг яар�##�тай өгөөрэи

Зочин
Зочин
2023-05-07 17:31

Энэ нэг шаамиисан сайд чинь харин яах нь вэ,үхсэнии чинь сүм музөй,�######�аарай чи муу �##�мас

Зочин
Зочин
2023-05-08 15:28

Юу ч барьж болохгүй

Болд
Болд
2023-05-08 19:58

Удахгүй Дагвадорж Сосорбарам шиг нөхдүүд гарч ирээд булааж авах гэсэн урьдчилсан тоглолт. АРД кино театр, Улсын циркийг ингээд л гоё болгоно гэж худлаа хэлээд авсан Одоо харцгаа.

Холбоотой мэдээ

Back to top button