Top StoriesУлс төрийн мэдээ

Үндсэн хууль эрх баригчдын биш иргэдийн хүсэл гэдгийг санах долоо хоног

УИХ-ын гишүүд энэ долоо хоног тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулан, санал авах гэж байна.

Угтаа иргэдийн саналыг эхэлж авах ёстой ч хэдийнэ УИХ-аар хэлэлцэж, эхний хэлэлцүүлгийг нь хийчхээд байгаа.

Процессын хүрээнд одоо иргэд, олон нийтэд нэг л мессежийг захин захин хүргэх учиртай нь, “Үндсэн хууль бол эрх баригчдын биш иргэдийн хүсэл” юм. Юу, юуны өмнө Үндсэн хууль гэдэг үзэл санаа нь юу билээ, эрх баригчид, хууль тогтоогчид үүнд хэрхэн хандах ёстой билээ гэдгийг нэхэн санах хэрэгтэй байна. Үүнийг мэргэжлийн хүмүүс нь сануулах ч шаардлагатай байна.

Философич С.Молор-Эрдэнэ лав “Үндсэн хууль бол хууль ч биш. Иргэдийн л хүсэл, эрмэлзлийг илэрхийлсэн тунхаг бичиг” гэнэ. Үндсэн үзэл санаа нь энэ мөн. Ерөөс ард иргэд нь эрх баригчдаа сонгодог энэ тогтолцооны хүрээнд: Иргэн ба төрийн харилцааг Үндсэн хууль зохицуулдаг. Иргэн, төр хоёрын хийсэн “гэрээ” шинжтэй.

Бүр тодруулбал, Монгол Улсын иргэд ямар эрх зүйтэй, ямар засаглалтай, ямар эрх баригчидтай, хүний эрхийг хэрхэн дээдэлдэг оронд амьдармаар буйгаа Үндсэн хуулиараа илэрхийлж буй. Үндсэн хууль бол иргэдийн тэмүүлэл. Харин эрх баригчдынх биш.

Гэвчиг Үндсэн хуульд энэ удаа бас л косметикийн шинжтэй жижигхэн засвар хийх гэж байна. Өмнө нь бас л тогтолцооны шинэчлэл хийнэ гэж ярьж, ярьсаар нэдэр дээрээ зөвхөн “давхар дээл”-тэй холбооотой заалтыг зассан. Тэгснээр Л.Оюун-Эрдэнийн танхим УИХ-ын гишүүдээр дүүрснээс өөр гавьсан юм байхгүй, иргэдийн амьдралд мэдэгдсэн зүйлгүй.

Мөн энэ удаа зөвхөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох агуулгатай ганцхан заалт өөрчлөх гэж байна.

Өмнө нь бас л их ярьсан. Тогтолцооны өөрчлөлт хийнэ, 30 жилийн гажуудал үүнээс эхтэй гэх мэтээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн удаа дуугарсан. Яг ҮХНӨ хийх асуудал “давхар дээл”-ээс ч өмнө яригдахдаа Ерөнхийлөгчийг хүртэл парламентаас сонгодог болно гэж “мөрөөдөж” байлаа. Энэ удаа Засгийн газар харин,

  • Үндсэн хуулийн цэцийг улс төрөөс хараат бус болгох
  • Нам байгуулах босгыг намсгах
  • Сонгуулийн тогтолцоог өөрчлөх
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмэх
  • Улаанбаатар хотын статусыг баталгаажуулах зэрэг хэд хэдэн агуулга дэвшүүлж, төслөө бэлтгэсэн байсан.

Гэвч төслийг ҮАБЗ-өөр хэлэлцсэний дараа зөвхөн 152 гишүүний агуулгатай нэг заалт л үлдсэн.

Өмнө нь төсөлд иргэдийн саналыг авсан нэр зүүж, Засгийг газар веб хуудастаа цонх үүсгээд байлаа. Харин, түүгээр ирсэн саналыг тусгасан нь энэ гэж 152 гишүүний ганц заалт үлдээснээ тайлбарлах янзтай. Угтаа Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх заларч байгаа цагт Л.Оюун-Эрдэнэ хэчнээн хадраад нэмэргүйг эл үйл явдал илэрхийлж буй.

Иргэдийн хүсэл сонирхол ямар байгааг тэд мэдэхгүй, мэдэхгүйн дээр тоохгүй, авч хэлэлцэхгүй. Зүгээр л улс төрийн сонирхлын хүрээнд нэг, нэг заалтаар нь засдаг ийм жишиг рүү явж байна.

Энэ долоо хоногт та бүхний сонгосон гишүүд ҮХНӨ ярьж уулзана. Харин иргэд асуух, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Ард нийтийн саналыг авч хэлэлцэхгүй, Үндсэн хуулийн үзэл санааг хүндэтгэхгүй байгааг нь шүүмжлэх, зарчим нэхэх  шаардлагатай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өнөрбаяр
Өнөрбаяр

админ юу хэлэх гээд ээрч муураад байнаа энэ засаг төрд их л дургүй яваад л байдаг муулаад л байдаг одоо залхааж байна хэлье гэсэн санаа үнэхээр байвал түс тас хэлээч Молорэрдэнэ гэж фиолософч гэнээ мулгуу амьтан үндсэн хууль гэнээ. тунхаг юм бол заавал мөрдөх албагүй юм байнашдээ мөн айхтар тодорхойлолт хэлчихжээ.Нам байгуулах босго өндөр байж нэр хүндтэй бодлоготой хүмүүсийн нэгдэл болно

Зочин хн
Зочин хн

үнэхээр хэлэх ч үг алга. юу чмэддэггүй хулгай хийхээс өөр сэтгэхүйгүй ийм малуудаар төрпд гаргаж монгол улсыг мөхөөж байна. Өмхий тархилсан занданшатар үүнд хамгийн их нөлөөтэй, тэрээр зөвлөлдөх ардчилал нэрээр солиорч 1500 хний санал авсан болж түүнийгээ ард нийтийн санал мэтээр солиорч байНА. Үүний дээр сагсуу хар шиэртэй сохор дэслэгч Хүрэлсүх дураар авираж буйн илрэл

Зочин
Зочин

Бүх зүйл ойлгомжтой ш дээ Иргэд дэмжиж байна гэж ирээд л МАНай худалчууд нөгөө ХҮН-үүдтэйгээ хамтран худал худал мэдээлэлээр иргэдийн толгойг угаагаад нэмэлт өөрчлөлт оруулох нь тодорхой

Шударга иргэн
Шударга иргэн

АРД ТҮМНИЙ ЭЛЧ ГЭХ-76--Гишүүн нь: ЯГ ҮНДСЭН ХУУЛИА БҮРЭН ЭХЭЭР МЭДЭГГҮЙ , ОЙЛГОДОГҮЙ УЧРААС/ДАГЛАДАХ ХУУЛЬ НЬ :ЭХ ХУУЛЬТАЙГАА ЗӨРЧИЛДӨГ-600 ГАРУЙ ХУТУУУТАЙ ХУУЛЬТАЙГААС- ОДОО ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛӨН ГЭЖ СОЛИРООД БАЙГАА ЮМ... ҮГ-ТАСЛА-ЦЭГ БАЙГААГ ЯЛГАЖ УНШИЖ ЧАДАХГҮЙ ЭТГЭЭДҮҮД, ТЭГЭЭД ХУУЛЬ БАРЬЖ ОРУУЛНА ГЭХ ЮМ ДАА??? !!!.

Холбоотой мэдээ

Back to top button