Танд хэрэгтэй
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зогсоол эко машинд үнэгүй үйлчилнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цахилгаан буюу эко автомашинд авто зогсоол үнэ төлбөргүй үйлчилнэ.
Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.
Нийслэлийн агаарын бохирдлын 25 орчим хувь нь авто машины утаанаас ялгардаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс иргэд, олон нийт эко авто машиныг сонгон хэрэглэх нь энэ тоог бууруулах бодит хувь нэмэр болно. Иймд эко авто машины хэрэглээг дэмжих, иргэдийг зорчиход уриалах зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цахилгаан авто машиныг зогсоолдоо хоёр цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлжээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.