АСУУДАЛ: Түрээсийн сурах бичгүүд шалаар хөглөрч, сурагчид номгүй нэг улирлыг барлаа
-ХИЧЭЭЛИЙН НЭГДҮГЭЭР УЛИРАЛ ДУУСАЖ БАЙХАД ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧИГ ХЭВЛЭЛТЭЭС ГҮЙЦЭТ ГАРААГҮЙ БАЙНА-
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тавдугаар сарын 14-нд батлагдсан А/302 тоот тушаалаар “Түрээсийн сурах бичиг” гэх шинэ санаачилга энэ хавар биелэлээ олов. Тодруулбал, сурагчдад шаардлагатай бүх хичээлийн сурах бичгийг багцаар нь олгох бөгөөд, нэг жил түрээслэн ашиглаад сургуулийн номын сандаа буцаан хураалгах зарчимтай. Мөн нэг сурах бичгийг дөрвөн жил дамжуулж ашиглаад актлана, жил өнгөрөх тусам ашиглалт, элгэдлийн зардал хасагдаж, түрээсийнх нь үнэ бууна.
Харин түрээсийн сурах бичгийн үнэ аравдугаар сарын 07-нд А/602 тоот тушаалаар батлагдсан байдаг. Үнэ нь аравдугаар сарын эхээр батлагдаж байхад хэвлэлийн компаниудтай хийх гэрээ ч дэндүү хожимдох нь тодорхой. Ингээд дахин нэг хичээлийн жилийн бүтэн улирлыг сурагчид сурах бичгээ хүлээсээр барав.

-СУРАХ БИЧГҮҮД ХИЧЭЭЛИЙН БАГЦ БҮРДЭХЭЭС НААШ ТАРААГДАХГҮЙ. УНШИЛГЫН ТАНХИМД МЯНГА, МЯНГАН НОМ ХИЙ ХУРААГДСААР-
Бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн нэгэн ЕБС-ийг зорив. Нийт 20400 түрээсийн сурах бичиг ирэх ёстойгоос аравдугаар сарын 22-ны байдлаар 5500-г л хүлээж авчээ. Энэ долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт эхлэх гэж байхад нийт сурах бичгийн ердөө ¼ хувь ирсэн байгаа нь энэ.
Гэхдээ мөнөөх 5500 сурах бичгээ тараагаад өгчихсөн үү гэвэл үгүй. Учир нь түрээсийн сурах бичгийг дээр дурьдсаны дагуу БАГЦААР нь олгох ёстой тул, түрүүлж ирсэн төрлүүдээс нь эхлэн тарааж өгөхгүй байх чиглэлийг өгчээ.
Жишээ нь, 6-р ангийн сурагчдын хувьд нийт 13 хичээлийн сурах бичиг нийлээд нэг багц болох учиртай. Сургуулийн номын санд 13-уулаа ирсний дараа сая сурагчдад хүлээлгэж өгөх боломж нээгдэнэ. Харин бидний очсон сургуулийн хувьд 6-р ангийн ердөө 4 хичээл, 7-р ангийн 10 хичээл, 11-р ангийн 10 хичээл, 12-р ангийн 8 хичээлийн сурах бичгүүд л тус тус иржээ. Эдгээрээс аль ч ангийнх нь БАГЦ БҮРДЭЭГҮЙ учир ийнхүү хураалгаатай “хэвтэж” байв. Цаашлаад 8, 9, 10-р ангийн хувьд багц бүрдэх битгий хэл, нэг ширхэг ч сурах бичиг ирээгүй байгаа нь бүр чиг халагламаар.

Хичээлийн жилийн эхний нэг улирлыг сурах бичиггүй өнгөрөөнө гэдэг багш, сурагчдын хувьд тун хүнд асуудал. Ийм ч учраас эцэг эхчүүд аргагүйн эрхэнд хүүхдүүддээ номыг нь худалдан авч өгч эхэлсэн гэдгийг тус сургуулийн номын санч бидэнд хэлэв. “Хүүхдүүдийн 30-40 хувь нь хүлээж тэсэлгүй өөрсдөө худалдаад авчихсан байна. Ийм учир Түрээсийн сурах бичиг гүйцэж ирлээ гэхэд энэ жилийн хувьд илүүдэж, хураагдах нь” гэж тэрбээр ярьсан юм.

Ихэнх ЕБС-уудын номын сан 20-25 суудалтай, жижигхэн өрөө бий. Номын фонд нь өмнөх жилүүдэд агуулга нь хоцрогдож хэрэглээнээс хасагдсан мянга мянган сурах бичгээр дүүрэн. Ийм учраас тарааж чадахгүй хураасан 5500 номыг номын санч жижигхэн уншилгын танхимдаа хадгалж байна. “Би сурах бичиг хураадаг, хадгалдаг, буцаагаад тараадаг л ажилтай боллоо. Уншилгын танхим дүүрэн хураалгаатай сурах бичиг болчихсон учир хүүхдүүд үйлчлүүлж чадахгүй байна. Өө, зай алга гээд л буцаад гардаг” гэж номын санч хэлнэ.
Хэвлэлийн компаниудын хувьд ямар сурах бичиг, хэзээ ирэх тухай мэдээллийг урьдчилан өгдөггүй аж. Ийм учраас үл мэдэгдэх өдрийг хүлээж, багш сурагчид номын санчтайгаа бүтэн нэг улирлыг баржээ. “Манай сургуулийн хувьд харин ч 5500 түрээсийн сурах бичиг хүлээгээд авчихсан байна. Бусад зарим дүүрэгт ганц ч ирээгүй, хөдөө орон нутгаар тараагдаж ч эхлээгүй байгаа” гэсээр номын санч биднийг үдэв.

-ТУШААЛ 5-Р САРД ГАРСАН Ч, ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДТАЙ 10-Р САРД ГЭРЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ-
БСШУСЯ-наас зарласан тендерт дараах найман хэвлэлийн компани орсон. Үүнд,
- Мөнхийн Үсэг ХХК
- Сэлэнгэ Пресс ХХК
- Соёмбо Пресс ХХК
- Бит Пресс ХХК
- Очир Пресс ХХК
- Соёмбо Пресс ХХК
- Бест Колор Интернейшнл ХХК
- Эдван Таванбогд Менежмент ХХК гэсэн компаниудыг дурьдаж болно.
Жишээ болгож Соёмбо болон Очир Пресс ХХК-ийн холбогдох ажилтнуудаас асуудлыг тодруулав. Соёмбо Пресс ХХК-ийн хувьд БСШУСЯ-тай энэ сарын 5-нд гэрээ хийжээ. Гэрээнд заагдсаны дагуу арваннэгдүгээр сарын 5 гэхэд бүх сурах бичгийг хэвлэж, түгээсэн байх ёстой аж. Иймээс заагдсан хугацаанд тарааж дуусна, цаг алдсан, дутаасан зүйл байхгүй гэдгийг хэлж байв.
Харин Очир Пресс ХХК мөн энэ сарын дундуур гэрээлсэн бөгөөд хөдөө орон нутгаар түгээлт хийх үүрэгтэй гэв. Одоогийн байдлаар сурах бичгүүд нь хэвлэгдэж буй, харин түгээлтэд гарч эхлээгүй байгаа аж.

Эндээс харахад арваннэгдүгээр сар гартал сурагчид сурах бичиггүй хичээлээ явуулах нь тодорхой байна. Тушаал нь аль тавдугаар сард батлагдсан байхад хичээлийн жил эхэлсэн хойно, аравдугаар сард хэвлэлийн компаниудтай гэрээлж эхэлсний учир юу вэ.
Ингээд БСШУСЯ-ны Сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүний бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Р.Балжиннямтай холбогдлоо. Тэр, “Бүх ажил дэс дарааныхаа дагуу хийгдэж байна. Нийт төсвөө тооцоод Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг удаан хүлээсэн. Санхүүжилт орж ирсний дараа компаниудтай гэрээлж эхэлсэн. Гэрээнд заасан хугацаанд компаниуд сурах бичгээ нийлүүлж байгаа” гэсэн юм.
Сурах бичгийн хүрэлцээг сайжруулах зорилготой шинэ тутам санаачилгыг хэрэгжиж эхлээд удаагүй байхад нь буруушаах зарим талаар зөв биш байж болох. Гэвч улсын ажил үргэлж хүлээгддэг, хойшилдог байдал үргэлжилсээр, үүнээс болж ийнхүү сурагчид хичээлийн жилийн дөрвөн улирлынхаа нэгийг огт сурах бичиггүй өнгөрөөчихлөө. Сургуулийн номын сангуудын уншилгын танхимд "багц бүрдэхийг хүлээсэн” сурах бичгүүд хөглөрсөөр, хураагдсаар.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Levitra Wirkung Verstarken http://viacialisns.com/# - cialis 5mg best price Buy Prednisone Without Rx cialis online Lithium
Cialis Interdit Belgique http://abuycialisb.com - Buy Cialis Buy Cialis Portland Oregon Buy Cialis Is Buying Vigira On Line Safe
Online Pharmacies Canada http://viacialisns.com/# - Buy Cialis Nizagara Vs Viagra tadalafil cialis from india Ciaclis No Precrib