Танд хэрэгтэй

Иргэдээс илүү төлбөр, эм тариа авахуулсан эмнэлгүүдэд хариуцлага тооцлоо

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд ЭМД-аас үзүүлэх 16 багц тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэхэд шаардлагатай эм, тариа, багаж болон бусад хэрэгслийн өртөг, үнийг шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөртэй оношоос бусад тохиолдолд даатгуулагчаас нэмэлт төлбөр авахгүйгээр зохицуулсан байдаг.

Ингэснээр даатгуулагч-иргэд хэвтүүлэн эмчлүүлэх үедээ санхүүгийн болон бусад аливаа эрсдэлээс үл хамаарч тусламж, үйлчилгээгээ бүрэн авах нөхцөл бололцоо бүрдсэн юм.

Тэгвэл он гарсаар ЭМДЕГ-т 7 иргэн хэвтэн эмчлүүлэх хугацаандаа гаднаас эм, тариа авсан, нэмэлт төлбөр төлсөн гэх гомдол мэдээлэл ирснийг шалгаж, үзээд 6 иргэний гомдлыг үндэслэлтэй гэж үзэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 6,7 сая төгрөгийг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас гаргуулан буцаан олгоод байна.

Даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй ЭМБ-уудад хэвтэн эмчлүүлэх хугацаандаа өөрийн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, бусад хэрэгслийг гаднаас худалдан авсан болон нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухай эрүүл мэндийн байгууллагын чанарын албанд хандаж буцаан олголт авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159, 70101116 утсанд хандаж, өргөдлөө гаргаарай.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button