НИЙГЭМНийгэм мэдээ

Тооцоолол: Хятадад нэг хоног зугаалах нь Тэрэлж рүү явахаас хямд

Тун удахгүй зун цаг хаяанд ирж аяллын сар эхэлнэ. Тэгвэл дотоод гадаадын аяллын талаарх мэдээллийг харьцуулан жишээгээр хүргэж байна.


Жишээ № 1: Улаанбаатар-Тэрэлж амралтын газар

Урьдач мэдээлэл: Тэрэлж дэх амралтын газруудад нэг хоногийн хоёр хүний өрөө болон гэр, байшин 220.000-450.000 төгрөгийн ханштай байна.

Улаанбаатар хотоос 43км, Мэлхий хадны баруун талд Тэрэлжийн цогцолбор газар байрлах Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд нэг хоног амрахаар жишээлье.

Алхам 1: Нийслэл хотоос Тэрэлж явахдаа автомашиндаа 20л АИ92 түлш авахаас аялал эхэлнэ. Үүнд 47.800 төгрөг зарцуулна.

Алхам 2: Ресорт Ворлд Тэрэлж зочид буудалд нэг ортой хоёр хүний өрөөг  захиална. Үүнд 310.000 төгрөг. Өглөөний цай үнэгүй.

Өдрийн болон оройн хоол сонголтоор нэгдүгээр хоол 16.500 төгрөгөөс, хоёрдугаар хоол 26.500 төгрөгөөс эхэлнэ.

  • Тэрэлжийн байгалийн сайханд явган аялах, мэлхий хадыг хажуугаас нь тольдоход нэг ч төгрөг зарцуулахгүй.

Тус амралтын газар нь амрагч болон жуулчдад зориулсан нэмэлт олон үйлчилгээг санал болгодог байна. Энэхүү  үйлчилгээнээс хоёр цагийн караоке үйлчилгээ болон спа салоныг сонгон үйлчлүүлнэ гээд бодъё.

Алхам 3: 80.000 төгрөг \караоке 2 цаг\

Алхам 4: 60.000 төгрөг \спа салон 1 цаг\

Дээрх жишээ тооцооллоор Тэрэлжээр явж амрахад хамгийн багадаа 400.000-550.000 төгрөгийн зардлаар аялах боломжтой гэсэн дүн гарч байна.

Тэгвэл Тэрэлж яваад нэг хонох зардлаар хилийн дээс алхах боломжтой гэдэг харьцуулсан тооцооллыг залуус хийх болсон. Үүнд ямар аялал байж болох вэ гэдгийг дахин жишээлэн хүргэе. Дэлхийн долоо гайхамшигийн нэг Цагаан хэрэм үзэх аялал.


Жишээ №2: Улаанбаатар-Бээжин хот

Хамгийн хямд өртгөөр аялах маршрут: Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Бээжин

Алхам 1: Улаанбаатар- Замын-Үүд унтлагын вагон 29.300 төгрөг

Алхам 2: Замын-Үүд-Эрээн автобус 25.000 төгрөг

Алхам 3: Эрээн-Бээжин унтлагын автобус 200 юань

Улаанбаатараас Бээжин хот хүрэх замын нийт зардал нь 154.000 төгрөг болж байна.

Хятад улсын Бээжин хотод байрлах буудлын үнэ дунджаар 100-150 юань, харин нэг өдрийн хоол хүнсэнд 30-100 юань, метро болон автобус 1-6 юань өртөгтэй байдаг.

Нийт тооцоо: 103.000 төгрөг

Жишээ № 1-ээс харахад бид тэрэлжид нэг хоногийн тансаг аяллын өртгөөс хямд зардлаар Хятад улсын нийслэл хот руу аялах боломжтой гэсэн тооцоо гарч байна.

Цаашаа яваад Хятадын Бээжин хотод заавал үзэх газруудаас дурдвал:

  1. Цагаан хэрэм
  2. Тяньанмэний талбай
  3. Шувууны үүр
  4. Хориотой хот
  5. Хятадын үндэсний музей
  6. Лааны тосон музей гэх мэт

Н.СУМЪЯАСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бараа бүтээгдхүүний өөрийн өртгийг 10-20 дахин нугалж дамласан дэлхийн хамгийн аймшигт дамын наймааны шулан мөлжлөг ганцхан монголд байна. Хууль журмаа хэрэгжүүлдэггүй үхмэл засаг төртэй улс бие биенээ шулж мөлжихөөс өөрөөр амьдрах аргагүй юм

бээгий
бээгий

манай амралтын газарууд яагаад гэнэ үнээ хөөсрүүлснийг гайхаад бардаггүй шүү.

Наба
Наба
Reply to  бээгий

Mongold aylal juulchlal nemegdsentei shuud holbootoi shuude

Зочин
Зочин

Үнэн

Зочин
Зочин

Тамтаггүй шунал. Нэг муу ноорхой гэрт хоноход 300 мянга нэхэж байна лээ

Зочин
Зочин

Өмхийрсэн гэр байшингуудаа тэнгэрт тултал нь үнэлнэ хувхай гуйлгачин малнууд

Иргэн
Иргэн

Унтлагын вагон 50к шүү дээ

Хайран мөнгө
Хайран мөнгө

Үнэ хадсан амралт сувилалд очихгүй байл даа. Муу хэлээд очоод ороод байхаар даварч байгаа юм. Гол нь завхайрч заваарах гэсэн нөхөд л үнэ харгалзахгүй тэнэгтээд байдаг юм шүү дээ.

Зочин бооогий
Зочин бооогий

Энэ ёстой үнэн жишээ хэлсэн бна.
Моглочуудаа дотоодын бүтээгдхүүн болон үйлчилгээгээ зохистой үнэлж ард түмэндэ боложит үнээр үйлчлэх хэрэгтэй.
Тэгж гэмээн мөнгөны урсгалаа гадагш алдахгүй гэдэгийг ухаарцгаа хүмүүс ээ!!!!

Зочин
Зочин

Amraltiin gazriin hool ysto ontsgui. Umhii oroo. Dahij mongold amraltiin gazar oroltgui gej bodson

Зочин
Зочин

Үйлчилгээ байхгүй хоосон үнэ. Дэндүү бохир.

Холбоотой мэдээ

Back to top button