СПОРТ
Жүдо: Ё.Басхүү дэлхийн аваргаас хоёр дахь хүрэл медалиа хүртлээ

"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Энэ хүрэл медалийг хүртсэнээр түүний хувьд дэлхийн аваргын медалиа ихэрлүүлж буй юм.
Түүний хувьд үрэл медалийн төлөөх барилдаанд "Токио-2020" олимпийн мөнгө, "Будапешт-2021" ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж медалийн тавцанд ийнхүү зогслоо.
Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин болов.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан байна. Жудод өөрийгөө зориулж чадлаа.
30 насандаа Парисийн олимпоос мед�##�ь авахыг
Хэн байг гэхэв дээ. Олимпийн бэлтгэл ханаж байгаа юм биш үү.
Маш дайчин барилдлаа.ялна гэсэн ганц зорилготой мэт санагдлаа.Амжилт хүсье!!!!!