УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар маргаашийн ээлжит хуралдаанаа өнөөдөр хийнэ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ долоо хоногийн лхагва гарагийн хуралдааныг урагшлуулан өнөөдөр /2023.05.09/ хуралдахаар товложээ.
Энэ долоо хоногт УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд ҮХНӨ агуулгаар тойрогтоо ажиллацгаахтай холбогдуулан ийн нэг хоногоор урагшлуулан хуралдаж байгаа аж.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлтэд хийсэн хяналт шалгалтын талаар,
- Яам болон аймаг, нийслэлийн 2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн зэрэг 13 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Ташрамд, Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, ҮАБЗ-өөс оруулж ирсэн 152 гишүүнтэй болгох ганц заалтыг дэмжсэн билээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлыг хэлэлцсэн.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙГАА ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХГҮЙ БОЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛД ОРЖ, ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАНА.
МАН ШУНАЛ, ДАРАНГУЙЛАЛАА ЗОГСООСОН НЬ ДЭЭР. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ҮЕ ҮЕИЙН ШУНАЛЫГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ ЯВАА ОЮУНЭРДЭНИЙН ШУНАЛ, ЁСТОЙ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА. БУСАД НАМУУДЫН ГОНДОМ БОЛГОН АШИГЛАЖ, НЭГ НАМЫН ХЯЗГААРГҮЙ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ИНГЭЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ. ҮНДСЭН ХУУЛИЙГ НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРЧЛӨХ ЭРХТЭЙ. МӨН НАМ СОНГОХ ЭРХ АРД ТҮМЭНД БАЙХГҮЙ. АНУ-ЫН НЭГ ЭРДЭМТНИЙ ХЭЛСНЭЭР НАМ ГЭДЭГ УЛС ТӨРЧ НЭРТЭЙ ШУНАЛТНУУДЫН БОХИРЫН УРСГАЛ ГЭЖ ХЭЛСНИЙГ САНУУЛЬЯ.
Үнийн өсөлт, иргэдийн амьжиргаа, цалин тэтгэвэр, орлогын асуудлыг хэзээ хэлэлцэх гэж байна. Та нар хийх ажлаа олж харахыг хүсэхгүй бна.