ЭДИЙН ЗАСАГ

Баянхөндийн төсөл: "Эрдэнэ Монгол" 15 сая ам.долларыг MMC-оос татан төвлөрүүллээ

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутгийг хамран оршдог Баянхөндийн алтны төслийг хэрэгжүүлэх "Erdene Resource Development" компани "Mongolian Mining Corporation"-той хийх стратегийн түншлэлийн хоёрдугаар шатыг эцэслэснээ мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, 10 сая ам.долларын санхүүжилтийг “Mongolian Mining Corporation”-аас татан төвлөрүүлээд байна.

Талууд эхний шатны санхүүжилтийг энэ оны нэгдүгээр сард шийдэж, таван сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдсэн. Одоогоор нийт 15 сая ам.долларын хөрөнгө оруулалтаа MMC зүгээс хийгээд байна.

Энэ санхүүжилтээр “Erdene Resource Development” компани Баян хөндийн алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ болон уурхайн ашиглалтын хугацааг тооцоолоход зарцуулсан гэж мэдээлсэн. Гэвч "Энержи ресурс"-ийн захирал Г.Батцэнгэл "Бид орж ирснээр юуг ч шинэчилж, шинээр хийхгүй" гэсэн нь анхаарал татдаг.

Өмнө нь мэдээлж байсанчлан, "Энержи ресурс"-ийн толгой компани болох “Mongolian Mining Corporation” нь “Erdene Resource Development”-д нийт 40 сая ам.долларын санхүүжилт хийж, тус компанийн Монгол дахь охин компани болох “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмших стратегийн түншлэл байгуулаад байгаа юм.

Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани энэ оны гуравдугаар сарын 31-нээр эцэслэсэн улиралд 1.1 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-10 09:50

Хонгконг хөрөнгийн бирж дээр ММС чинь 440 сая $ хувьцааны өр �##�дагд�##� яваад байсан шийдчихсэн үү. Ухаа худгийн нүүрсний хулгайч тэр дор нь төлжээ. Татварыг нь нэмэх хэрэгтэй. Ард түмний баялагийг ганцаараа цуслах уу

Холбоотой мэдээ

Back to top button