Хөрөнгө нь огцом өссөн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нартай танилц

"Бид уучлахгүй ” хөдөлгөөнийхөн гэнэт хөрөнгөжсөн гишүүнийг шалгуулахаар УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хороонд хандсан. Тодруулбал, тус хөдөлгөөнийхний зүгээс М.Оюунчимэг, Лу.Болд, Ж.Мөнхбат нарын гурван гишүүний хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэж үзсэн. Улмаар Ёс зүйн дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар хойшлоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан бид гэнэт хөрөнгөжсөн төрийн нарийн бичгийн дарга болон дэд сайд нар хэн бэ гэх мэдээллийг онцлон хүргэж байна. Өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд ажиллаж буй. Дэд сайд нарын сарын дундаж цалин 970 мянган төгрөг, жилийн нийт зардал 300 орчим сая төгрөг байдаг тул “Дэд сайд шиг хэрэггүй юм төрд алга” гэх шүүмжлэл хэдэн жилийн өмнө олон нийт хэлж байв. Гэтэл өнөөдөр 12 яаманд 12 дэд сайд байна. Тэдний хамгийн өндөр орлоготой нь буюу өөрийнх нь жилийн орлого 468 саяар хэмжигдэж байгаа жишээг эндээс харж болно.
-ДЭД САЙДЫН ОРЛОГО ХАГАС ТЭРБУМД ХҮРЧ, ХӨЛЖЖЭЭ-
Дэд сайдуудаас Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга хөрөнгө орлогоороо дээгүүрт бичигдэж байна. Түүний жилийн орлого 468 сая төгрөг. Дэд сайд болохоос өмнө жилийн 96 сая төгрөгийн орлоготой байсан тэрбээр дэд сайд болуутаа орлогоо хэд дахин нэмэгдүүлж чадсан байгаа юм. Дэд сайдын гэр бүлийн гишүүн нь жилийн 88 сая төгрөгийн орлоготой. Тэднийх нэг амины орон сууц хоёр нийтийн орон сууцтай. Эдгээрийн үнэлгээ 760 сая төгрөг. Мөн Т.Гантулга дэд сайд Mercedes Benz ML350 маркийн 60 сая төгрөгийн үнэлгээтэй нэг машинтай.
Түүний ХОМ-аас анхааралт татаж бас нэг зүйл бол Т.Гантулга дэд сайд 400 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй, 876 сая төгрөгийн хадгаламжтай. 2017 онд гурван тэрбум шахамын хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан бол өнөө жил огцом бууруулж 867 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Товчхондоо бол хадгаламжаас бусад нь тодорхой хэмжээгээр өссөн. Мөн Мон Логос ХХК, Сайдро ХХК-иудаас хувь эзэмшдэг бол, И Жи Интэр ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна. Мөн хоёр патент эзэмшдэг. Ямар нэг өр зээл, авлагагүй. Төрийн албанд тэр дундаа удирдах албан тушаалд насаараа зүтгэсэн дэд сайд ийнхүү хөрөнгөлөг дэд сайдуудыг манлайлж байна.
Орлого нь өссөн сайдуудын жагсаалтад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж багтаж байна. Түүний өөрийн нь жилийн орлого 2017 онд 33 сая төгрөг байсан бол 2018 онд 287 сая төгрөг болон огцом өсчээ. Гэр бүлийн орлого нь 47-оос 49 сая төгрөг болж. 732 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 орон сууцтай. 50 сая төгрөгийн LEXUS 570 автомашинтай. Эрдэнэс таван толгой ХК 527ш хувьцаа эзэмшдэг.
Түүний орлого өссөн ч 35 сая төгрөгний үнэт эдлэл 10 сая төгрөг, 28 сая төгрөгийн хадгаламж нь 18 сая болон буурсан байна. 20 сая төгрөгний зээлтэй байсан тэрээр 120 сая төгрөг болгон зээлээ ч ахиухан нэмжээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн өөрийнхөө орлогыг 2017 онд 41 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 252 сая төгрөг болсон хэмээн мэдүүлжээ. Энэ нь ганцхан жилийн дотор 190 гаруй сая төгрөгөөр огцом өссөн үзүүлэлт юм. Мөн 2017 онд 787 сая төгрөгийн орон сууцтай, хэмээн мэдүүлж байсан сайд 2018 онд 973 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай 4 байр, хоёр авто зогсоолтой хэмээн бас л 200 гаруй сая төгрөгөөр нэмэгдэж. Түүнчлэн 6 сая төгрөгийн машинтай байсан бол жилийн дараа гэхэд 60 сая төгрөгийн хоёр автомашинтай болсон байна. 9 сая төгрөгийн мал нь 10 сая 17 сая төгрөгийн хадгаламжтай болсон аж.
Эдгээр гадна анхаарал татахаар өссөн ХОМ-тэй дэд сайдууд ч байна. Тухайлбал УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав-ын гэр бүлийн орлого нь 15 сая төгрөгөөс 168 сая төгрөг болж өссөн байна. Мөн ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын 75 сая төгрөгийн жилийн орлого 199 сая төгрөг болж өссөн нь сонирхолтой.
-ДАНСАНДАА 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ТӨРД АЖИЛЛАЖ БАЙНА-
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадоржийн хувийн орлого 2017 онд 25 сая төгрөг байсан бол жилийн дараа гэхэд 141 сая төгрөг буюу 5-6 дахин нэмэгдсэнийг харж болно. Харин гэр бүлийн орлого 139 саяас 22 сая төгрөг болж буурсан гэжээ. Гурван тэрбум 46 саяар үнэлэгдэх 5 орон сууц, нэг зуслангийн байшин, нэг хашаа байшин, нэг гэр, нэг авто гражтай.
Үүнээс гадна 2017 онд 5,1 сая төгрөгийн үнэ бүхий машинтай байсан тэрбээр жилийн дараа л 327 сая төгрөгийн үнэтэй Toyota,Land Cruiser автомашинтай болж амжжээ. Мөн 2017 онд 181 сая төгрөгийн газартай байсан бол жилийн дараа газаргүй болж харин 225 сая төгрөгөөр үнэлэгдэх 509 хонь, 49 адуу, 240 ямаа, 51 үхэртэй, 163 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлсэн байна. Хадгаламжиндаа 108 сая төгрөгтэй. 14 сая төгрөгийн авлагатай. 326 сая төгрөгийн зээлтэй. Лэнд мн ХК, Ноёхон загас ХХК, Хан элстий ХХК, Мөнхийн судар ХХК-иудад хувь эзэмшдэг.
УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын жилийн орлого нь 164 саяас 48 сая болж буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 215 саяас 246 сая төгрөг болж өссөн байна.
654 сая төгрөгөөр үнэлэгдэх таван орон сууцтай, нэг авто зогсоолтой. 55 сая төгрөгийн Lexus,570, автомашинтай. 446 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд байрлах хадгаламжиндаа нэг тэрбум 815 сая төгрөгтэй. “Рекрүт Мастер” ХХК-тай. Түүний хувьд гэр бүлийн орлого хоёр дахин өссөнөөс гадна 1,5 тэрбумын хадгаламж, 1,8 болон өссөн нь төрийн албан хаанарийн дансандаа 2 тэрбум шахуу төгрөгийн хадгаламжтай болж чадсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би 2017 онд 15 сая төгрөгний зээлтэй хадг�##�амжгүй жилийн орлого 10 сая хүрэхгүй шахам байсан. Энэ жил өр нэмэгдэж орлого ч буурсан. Төрийн �##�бан хаагч шүү дээ. Гэтэл энэ дээгүүр арай л хагарахаар болж байдаг юм байнадаа. Хүүхдүүд минь ингээд л амьдарна гэхээр хэцүү санагддаг болсон. Шударгаар амьдарна гэвэл ажилгүй болно. Яг л хэлмэгдүүлэлт шиг. Хувиараа ажиллах гэхээр маш их дарамттай. Нийгэм хэзээ зөв болох бол.
МАН, АН ын гайгаар луйварчид төр бараадаж АВЛИГААР баяждаг болоод удлаа. МАН, АН ыг �######�уулж байж л бид хөгжинө.
Arail denduu nemegjee Ger buliin humuus bas bizness erheldeg bol nemegdeh bolomjtoi.I8m baihad Mongol uls yaj hugjih bilee
Гантулга чинь Гацууртын Чинбаттай 10 жилийн нэг ангийн найзууд. Жу ноентны буянаар ХХАА -н тнбд байхдаа ТЭДС-г цолмосон хулгайч
ene dulamdorj avilgachin egch togoonyamaa shorond yawuulaad tsever uldsen hulgaich shuudee
Bugdiinh ni hurungiig bituuljleed yalla
Propecia Allergie Cialis Quick Delivery On Line Levitra Stuffy Nose [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Can I Take Sudafed With Amoxi
Dose Of Amoxicillin http://abuycialisb.com - Buy Cialis Low Cost Alternatives And Viagra Cialis Coversyl
150mg Kamagra A Buon Mercato http://cheapcialisir.com - Buy Cialis Side Affects To Amoxicillin Buy Cialis Viagra Generique Levitra