СПОРТ
Жүдо: Г.Болор-Очир дэлхийн аваргын эхний барилдаандаа яллаа

Катарын нийслэл Доха хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний 81 кг-ын жинд манай улсаас эх орноо төлөөлөн Г.Болор-Очир барилдаж буй.
Тэрбээр эхний барилдаанаа сая зохион байгуулагч орны Халил Ребахитай хийж үндсэн цаг дуусахаас 40 секундын өмнө тохож цэвэр ялснаар шилдэг 32-т шалгарлаа.
Г.Болор-Очир 1/16 шигшээд Молдавын Виктор Стерпутай барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.