СПОРТ

Бокс: Б.Чинзориг ДАШТ-ий дөрөв дэх ялалтаа авч, хүрэл медалийн болзол хангалаа

ОУХМ Б.Чинзориг боксын ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тулаанаа дөнгөж сая хийж, ялалт байгууллаа.

Тодруулбал, ‘’Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг Ташкентийн ДАШТ-ий 10 дахь өдөр 63.5 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” олимпийн хүрэл медальт, дэлхийд гурван удаа түрүүлж, хоёр үзүүрлэсэн Кубын алдарт боксчин Ласаро Альварес Эстрадатай тулалдаж 4:1-ээр илүүрхэв.

Б.Чинзориг нөгөөдөр хагас шигшээд Тажикистаны Баходур Усмоновтой тулалдана.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе. Мөнх хөх тэнгэр ивээг

Зочин
Зочин

Медалийн өнгөө хувиргаарай. Амжилт

Зочин
Зочин

сайхан зодолдсоон . илүүрхэн 4:1 ялж хүрэлээ карамаалсан одоо тажикийн усмановтой 12 нд тоглоно доо . сүүлийн гурав дээр л суулт ажиглагдаад байна . ахааран тулаваас тажикийг барна шүү. эвгүй тажик байлаа . тайландийн шилдэгийг төвөггүй зодож гарч ирсэн дээ.... тулаан сайхан болж чинзоо маань финалдах болтугай ... хурай хурай хурай ...

Зочин
Зочин

Одоо сайхан тоглоорой. Ингэх цаг болсон доо. Сайхан хүү шүү.

Зочин
Зочин

Бурхан өршөөг бэртэл гэмтэл хол байж алтан мёдал аваарай дүү минь

Холбоотой мэдээ

Back to top button