Нийгмийн

ДХИС I курсийн оюутнууддаа 600 мянгаар ном шахаж, авахгүй бол шалгалтад оруулахгүй гэжээ

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургууль нь эрх зүйн ангид элсэн орсон нэгдүгээр дамжааны оюутнууддаа тус бүр нь 300 мянган төгрөгийн үнэтэй англи хэлний хичээлийн хоёр номыг заавал авах шаардлага тавьдаг байна. Улмаар тус номыг авахгүй бол шалгалт өгөх эрхгүй, хичээлийн дүн гарах боломжгүй гэдэг талаар редакцид хандаж мэдээлэл өгөв.

Дотоод хэргийн их сургуулийн эрх зүйн ангид жилд 60 хүүхэд авна хэмээн элсэлтийн журамдаа оруулсан байдаг. Ингээд тооцвол тус сургууль жилд 60 хүүхдэд 36 сая төгрөгөөр ном шахдаг болж таарч байна.

Энэ тухай бидэнд эх сурвалж мэдээлэхдээ,

-Би ерөнхий эрдмийн хичээлийн нэг болох англи хэлний хичээлийг сонгож, судалсан. Хичээл эхлэхэд англи хэлний ном тараасан. Номын үнэ хичээлийн төлбөр дээр нэмэгддэг гэж хэлж байсан.

Ингэхдээ тус бүр нь 300 мянган төгрөгийн үнэтэй хоёр ширхэг ном авдаг гэх шаардлага тавьж, тэдгээр нь авсан. Сүүлд хичээлийн арга зүйч орж ирээд, "Дахин 300 мянган төгрөг хураалгах шаардлагатай. Хоёр ном чинь 600 мянган төгрөгийн үнэтэй. Сургуулиас тал мөнгийг нь төлдөг хэдий ч энэ жил төлөх боломжгүй учир та нараас авахаар болсон" гэсэн.

Ном хэтэрхий үнэтэй учир авах боломжгүй байгаагаа хэлэхэд “Ном авахгүй бол шалгалтад оруулахгүй" гэх хариулт хэлсэн. Улмаар "Шалгалтаа өгч чадахгүй бол хичээлдээ муу тавиулна. Дээд ангийн ах эгч нараас хямд үнээр авчихъя гэхэд болохгүй, ном бүр бар кодтой, оюутнууд тус кодоор нэвтэрч шалгалт өгнө" гэсэн. Үнэтэй аваад нэг улирал хэрэглээд дахиж ашиглахгүй номыг доод ангийнхандаа заръя гэхэд бас л болохгүй шинэ ном авах учиртай гэдэг.

Бар кодтой гэх нэрийдлээр шахааны ном авсан ч дүн гарах болоход амаар асуугдаж шалгалтаа өгсөн. Үнэтэй ном авсны хэрэг, бар кодын хэрэг ч огт гараагүй" гэсэн юм.

ДХИС-ийн оюутнууддаа нэг бүрийг нь 300 мянган төгрөгөөр зардаг гэх энэ номын үнийг судлахад Амазонд 56 доллароор буюу 194 мянга орчим төгрөгөөр худалдаалж байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс ДХИС-ийн гадаад хэлний институтын захирал Цагдаагийн хошууч Б.Лхагварагчаагаас энэ асуудлаар тодрууллаа.

Тэрбээр "Манайх олон улсын стандарт бүхий академик англи хэлний сургалтын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлдэг. Үүнийхээ хүрээнд Оксфордын их сургуулийн манай улс дахь салбар болох боловсролын институттай хамтарч ажиллаад гурван жил болж байна. Энэ дагуу тухайн сурах бичгүүдийг манайд нийлүүлж эхэлсэн.

Бид нэгдүгээр дамжаанд шинээр элсэж байгаа оюутнууддаа англи, хятад, орос хичээлийг сонголтоор заадаг. Өөрөөр хэлбэл, тухайн гурван хэлнээс оюутан өөрөө алийг нь үзэхээ сонгох юм. Ингээд Англи хэлний хичээлийг сонгосон бол тухайн номыг судалдаг гэсэн үг.

Гэхдээ таны асуусан шиг буюу оюутныг заавал өндөр үнээр ном ав, үгүй бол шалгалтад оруулахгүй, хуучин ном хэрэглэхийг зөвшөөрөхгүй гэдэг байдлаар огт ханддаггүй. Би гадаад хэлний багш нараа хариуцан ажилладаг тул сайн мэднэ. Тиймээс хууль бус шаардлага бид тавьдаггүй, тийм эрх ч байхгүй. Энэ ч үүднээсээ ийм төрлийн санал гомдол манайд ирж байгаагүй. Танай дээр гарсан энэ мэдээлэл анхных болж байна. Мөн тодруулж хэлэхэд нэг хүн 600 мянгаар хоёр ном авдаггүй. Тухайн хоёр номын аль нэгийг түвшинөөс хамаарч авдаг" гэлээ.

Б.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-11 08:39

Энэ сургуульд 35 үсгээ бүрэн мэддэггүй хүүхдүүд ордог

Зочин
Зочин
2023-05-11 22:02
Reply to  Зочин

Ugee bodoj yriach

Зочин
Зочин
2023-05-11 13:43
Reply to  Зочин

btgi shaa

Зочин
Зочин
2023-05-11 08:55

ene surguulid 10 jiliin huligaan hicheel hideggui nuhdvd ordogdoo tgd deerees n ingej shahuulah ymu

Зочин
Зочин
2023-05-11 22:02
Reply to  Зочин

Yuc medhgu bj amniihaa zorgoor yrih hrggushu

Зочин
Зочин
2023-05-11 09:13

600 мянгаар л төгсдөг юм өайна

Зочин
Зочин
2023-05-11 10:44
Reply to  Зочин

Төлбөртэй сургуультай адилхан зард�##� гарна. Төгсөхөд нь бас сургуулийн хандив гэж �##�бадан авхуулдаг.

Зочин
Зочин
2023-05-11 10:01

Генери�##�ын эхнэрүүд номын санд нь ном бэлэглэж байна гээд бөөн баяр шиг юм болгоод байсан оюутнуудад шахаж байсан юмуу?

Зочин
Зочин
2023-05-11 10:12

Дотоод хэргийн их сургууль байнгын тохиолддог үйл явд�##� шүү. Багш нарынх бизнес болчихсон

Зочин
Зочин
2023-05-11 10:19

Улсын үнэгүй сургууль гэхээр татаас их авдаг шүү анхаарууштай. Үнэгүй сурдаг байжээж гээд хайр найргүй мөнгө татдаг

Зочин
Зочин
2023-05-11 10:36

Буруу шүү.

Зочин
Зочин
2023-05-11 10:42

Тэгдэг шүү. Төлбөргүй сургууль гэдэг нь худ�##�. Ном эсвэл сургуульд хандивлах мөнгө гээд байнга дарамт�##�даг гэсэн. Багш нар номыг нь аваагүй бол дүнг нь бууруулдаг гэсэн. Бас тэр сургуульд хандив өгөөгүй бол. Тэр багшид ямар хамаа байна. Номыг сургуулийн номын сан хангах ёстой. Номын санд тухайн жилд хэрэглэх ном ханг�##�ттай хэмжээгээр байх ёстой. Булхай нь нэг өдөр илчлигдэнэ. Маш бүдүүлэг газар даа. Монголын цорын ганц сургууль байж гайхдаг.

Зочин
Зочин
2023-05-11 10:49

Та бүхнийг харьцуулж ойлгоосой гэж хэлэхэд гадаадад зарим оронд бол төгсөхөд сурахад оюутнаас огт зард�##� гарахгүй. Иймэрхүү �##�бадан буруу хууль бус зард�##�. Ном хэрэг болбол номын сан руугаа ганц имэил биччихнэ.Номын сан хүсэлт хүлээж авч шинээр миний хэлсэн номыг худ�##�даж авах эсэх шийдээ ярилцаад хариу мэдэгдэнэ. Ихэнхдээ авч өгдөг.Төгсөхөд бас манайхан шиг баахан зард�##� болдоггүй. Хамт нэг зургаа татуулб�##� тэр татуулахгүй бол тэр. Юун сургуульд хандив өгөх. Сургууль багш нар тэнэг биш бол оюутан мөнгөгүй нийгмийн эмзэг бүлэг гэж мэдэж байгаа. Үнэнийг хэлэхэд ном үнэтэй тул худ�##�даж авдаг оюутан байхгүй. Номын сангаас л зээлнэ. Өөр хэрэг болбол оюутнууд дундаа дамжуулна. Гэхдээ тийм тохиолдол бараг гарахгүй. Яагаад гэвэл багш нь оюутнуудад �##�ь болох ханг�##�ттай байдаг сурах ном бичгийг сан�##� болгодог эсвэл багш өөрөө тэр номноосоо матери�##� түүгээд бэлдээд оюутнуудад үнэгүй өгдөг. Бизнес хийхгүй.

Зочин
Зочин
2023-05-11 10:55

Нэг өдөр авхуулна даа. ингэж дураараа дургихаа болино. Оюутнууд хүсвэл яаж л бол яаж баримтжуулж илчилж чадбна. Чадахгүй гэж боддог бол эндүүрэл.

Зочин
Зочин
2023-05-11 10:58

Хууль бус үйлдэл хийдэг багш нар орчин үеийнхнийг доогуур үнэлж хууль бусаар дарамт�##�ж байна. Эдний сургуульд байсан бол тийм багш нарыг будаа болгоно. Үүн шиг амархан юм энэ дэлхий дээр байхгүй. Оюутнуудаа. Та нар хамгийн орчин үеийн хүмүүс, Гарт чинь гар утас гэж том хэрэгсэл байна. Бүгд нийлээд тус ту�####�а өргөдөл гомдол тэр багшийнхаа нэр дээр гаргааад �##�ж өгөөч. Та нар хуул сурныхаа хэргийг гаргаач. Сураагүй ч гаргаж уншиж байгаад яаж тэр багшаа чагтлахаа бодох хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-05-11 11:22

Дотоод Яамны сургуулийн чиг үүргийг өөрчилж, Хууль сахиулахын их сургууль гэсэн чиглэлийг баримтлах нь зөв шүү !

Зочин
Зочин
2023-05-11 11:29

Захир�##�ыг нь х�##�

Зочин
Зочин
2023-05-11 13:00

Тоглолтын билет борлогдохгүй ном гээд л юу эсийг шахна шүү дээ. Ер нь тэгээд шахах юм мундахгүй шүү дээ.

Зочин
Зочин
2023-05-11 16:11

Мөрдөстэй хулгайч ярагчдаа ш�##�гаач хууль зүйн саадаа

Одод
Одод
2023-05-11 21:23

Төлбөргүй нэртэй ч байнга ном шахна,ийм тийм засвар,хандив,бэлэг.хуримтл�##� г.м бөөн 2мөнгө авсаар төгсдөг юмдаа

Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-12 18:04

Оюутнууд авах хэрэггүй

Зочин
Зочин
2023-05-12 18:41

Дарангуйл�##�, шахаа л байна ш дээ! Номын санд нь байхад л оюутнууд хэрэглээд байж болно ш дээ! АТГ-т захирлыг нь өг

Зочин
Зочин
2023-05-12 20:32

Их дээд сургуулиуд үнэтэй ном зөндөө шахдаг

Зочин
Зочин
2023-05-14 06:16

Багш нар ном шахаж бусад зүйлээр байнга дарамтанд байлгадаг нь үнэн шүү.ихэнх хүүхдүүд хурандаа дарга нарын хоосон толгой хүүхдүүд сурдаг бас үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button