Нийгмийн
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван давхраас унаж бэртжээ
Өнөө шөнө /2019.10.23/ 00:45 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 20 дугаар байрны гуравдугаар давхрын цонхноос хүн унаж бэртсэн байна гэх дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.5 км зам туулан зургаан минутын дараа очиход тус байрны 46 тоотод оршин суух 37 настай, эрэгтэй А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тус байрны нэг давхар өргөтгөлийн дээвэр дээр унаж гэмтсэн байсныг олсон байна. Ийнхүү түүнийг аврах алба хаагчид нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.