НийгмийнНИЙГЭМ

МИАТ: Бүтэн өнчин эсвэл аав, ээжийнхээ аль нэгтэй нь зорчсон ч урамшуулалд хамрагдана

МИАТ ТӨХК тодорхой чиглэлүүдэд гэр бүлийн урамшуулал зарласан билээ. Тодруулбал Улаанбаатар-Хонконг, Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Гуанжоу чиглэлд гэр бүлээрээ зорчих тохиолдолд 2-16 насны хүүхдүүдийн нийслэгийн тийзийг үнэгүй болгосон.

Гэтэл энэхүү урамшууллын талаар цахим орчинд шүүмжлэл гараад байна.

"МИАТ"-ын урамшуулалд зөвхөн аав, ээжтэй хүүхэд хамрагдах юм гэнэ. Өнчин өрөөсөн бол боломжгүй. Мөн зөвхөн аавтайгаа, эсвэл ээжтэйгээ аялах гэж байгаа хүүхэд хамрагдаж чадахгүй. Утсаар энэ тухай мэдээлэл өгөхгүй байна" гэхчлэн шүүмжлэлүүд хөвөрчээ.

Энэ талаар бид тус компаниас тодруулахад, Цахим орчинд тархсан мэдээлэл худал. Урамшууллын талаар асууж тодруулсан иргэд, зорчигчдод утсаар тогтмол мэдээлэл өгч ажиллаж байгаа. Мөн насанд хүрээгүй хүн эцэг эхийнхээ аль нэгтэй нь зорчсон ч уг урамшуулалд хамрагдана. Түүнчлэн бүтэн өнчин хүүхэд асран хамгаалагчтайгаа зорчих журамтай. Энэ дагуу хууль ёсны асран хамгаалагчтай бол энэхүү урамшуулалд ч мөн ялгаварлалгүйгээр хамрагдах бүрэн боломжтой. Тус урамшууллын хүрээнд асран хамгаалагчийн хамт зорчиж буй 0-16 насны хүүхэд багачууддаа тийзний үнээс бүрэн хөнгөлж зөвхөн такс, хураамжаа төлөн аялах боломжийг олгож байгаа" гэдэг мэдээллийг бидэнд өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button