I хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоолыг төлбөртэй болгож, мөнгийг автоматаар бичнэ

Нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоолыг төлбөртэй болгохоор төлөвлөлөө.
Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Хотын төвд үнэгүй зогсоол байхгүй болгох бодлого баримталж байна. Яагаад гэхээр төв рүү машин унаж ирээд, өдөржин оффисынхоо гадаа тавьдаг. Тиймээс энэ зундаа нэгдүгээр хороолол, Хүүхдийн 100 орчмын зогсоол төлбөртэй болно. Ингэхдээ хэн нэгэн мөнгө хурааж зогсохгүйгээр автоматаар зогсоолын төлбөрөө бичнэ.
Нийслэлийн 48 авто зогсоолыг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж, хувийн аж ахуйн нэгжид хариуцуулна. Галын хайчаар төлбөрөө авах, хаалт тавьсан байдлаас сална гэж тооцоолж байгаа. Үр ашиг багатай, сэлгэлт муутай зогсоол нь замын түгжрэлд нөлөөлж байна.
Зогсоол олно гэсэн бодлоор тухайн орчмыг тодорхой хэмжээний хугацаанд тойрч, аз үзэж байгаа нь замын түгжрэлд нөлөөлж байна гэсэн судалгаа гарсан. Машинд биш иргэнд зориулсан хот болохын төлөө нийслэлийн бодлого чиглэж байгаа" гэж хэллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zuv baina. uneheer heregtseetei humuus ashiglana. delguuriin uulchluulegchid 30 min, 1-2 tsag bolodd l tulboroo tulood yvna.
За одоо байрнуудын гадаа бөөс хуурс шиг чигжээд бүр хог болох юм байна л даа. Гараашаа нура�##�гасан оршин суугчид машинаа тавих газаргүй, орц явган зам дээр ч хамаагүй тавьж ядаж байхад юу вэ бас...
За даа �##�аан болох нь дээ