Нийгмийн

Эрчүүдэд зориулсан жишиг төвийг нээнэ

Тавдугаар сарын 15-ны өдөр болох үйл явдлын тойм:

10:00 цагт: Хангарди ордонд: Улаанбаатар хотын ерөнхий менежер болон төсөл хэрэгжүүлэгч нараас Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын  талаар мэдээлнэ. Утас 9916-0069.

10:30 цагт: ЧД-ийн Гэр бүл, залуучуудын хэлтэст:Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар Европын холбооноос нэр хүндтэй зөвлөхүүд оролцлсон "Тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх семинар" болно.

11:00 цагт: ЦХХХЯ-нд сайд Н.Учрал Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаар 36,985 мэдээллийг шилэн болгож буйг мэдээлнэ. Улмаар тус мэдээллйг www.shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж байна. Утас: 9910-3830.

12:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Нийслэлийн 105-р сургуулийн 7 дугаар ангийн сурагч Бямбаагийн Одонзул, Одончимэг нар сэтгүүлчдэд уран нугаралтын үзүүлбэр үзүүлж ААВДАА ХАЙРТАЙ тоглолтынхоо талаар мэдээлнэ. Ихэр охидын аав 12 жил хэвтэрт байсан бөгөөд охид Сүхбаатарын талбай дээр хандивын аян өрнүүлж Төв аймгийн 7 сумаар аялан тоглолт хийгээд ирсэн талаар мэдээлнэ.

15:00 цагт: "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв"-ийн нээлт болно.  Утас: 8800-8781.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button