Нийгмийн

Тайрсан долоон модны цаана 50 мянган иргэнд дулаан, цэвэр ус хүргэнэ гэв

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Бага тойрууд эхэлсэн дулааны шугамын засварын талаар мэдээллээ.

Ингэхдээ "Тайрсан моддын тухайд, арав гаруй мод байсан ба үндэснээсээ илжирсэн тул 5,6 жилийн өмнөөс тайрсан юм билээ. Шинээр долоон мод тайрсан. Бага тойрогт хийх  магистраль шугамыг өргөтгөх ажил байгаа ба үүний цаана 9000 гаруй өрх, 50 гаруй мянган хүнд дулаан, цэвэр усны үйлчилгээ хүрч байгаа юм. Төсөл Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.

УБ хотын захиргаа мэдээгүй байхад газар ухахгүй, зам хуулахгүй. Энэ талаар хэлэлцээд ямар ч газар шороо, зам, ногоон байгууламж барих, өөрчлөх ажлыг хурлаар хэлэлцэж асуудлыг шийдэж байхаар болсон. Энэ асуудлыг сөхөх нь зөв ч, долоон модны асуудлаар нийгмийн анхаарлыг сарниулж цаана нь олон явган хүний замыг хөндөж байна. Төрийн байгуулалтын ажлууд нэг малгай дор байснаар цаашид ажил амжилттай явна" гэлээ.

Энэ зун нийт 19 байршилд дулааны шугамын засвар, цахилгааны шугамын 13, худаг суурилуулах 18, ариутгах шугамын хоёр ажил, хороолол доторх инженерийн шинэчлэлийн ажил 8 гээд нийт 644 арга хэмжээ, ажлыг гүйцэтгэх газар шорооны ажил хийгдэх юм байна. Үүний дараа нөхөн сэргээлт хийнэ. Нийслэлээс 1 м.кв явган хүний зам хөндсөн ч бид шалтгаан, зорилго, мэдээллээ нээлттэй хүргэнэ гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button