УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Газрын дата: Шалгалт М.Энхболдоор дамжин Т.Бадамжунай руу чиглэх үндэслэл

Засгийн газраас "Шил" ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36,985 захирамжийг ил болгоод байна.

Цагаан сарын баярын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-д ярилцлага өгөхдөө, энэ Засгийн газрын "үлээсэн" өмнө томоохон шүглүүдийг дурдаад, удахгүй Нийслэлийн газар олголтыг онцолно гэдгээ мэдэгдсэн юм.

Ингээд "Шил" ажиллагааны хүрээнд эхлээд Богд уулын газар олголтын дата мэдээллийг дэлгэж, араас нь төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалин, ТЭДС-гаас зээл авсан ААН-үүдийн мэдээлэл зэргийг ил болгосон. Яг энэ үеэр Филиппин улсаас сайд асан Т.Бадамжунайг АТГ-ын хамтарсан баг ажиллаж, авчирсан билээ.

"Шил" ажиллагаагаар дэлгэсэн мэдээлэл, "Шувуу" ажиллагаагаар авчирсан этгээд нар өнөөдөр уялдаж байна.

Тодруулах юм бол, энэ өдөр дэлгэсэн Нийслэлийн газар олголтын дата дунд зориуд хотын дарга бүрийн гаргасан захирамжийн тоотой нь инфографик бэлтгэжээ. Ингэж харвал, УИХ-ын дарга асан М.Энхболд хамгийн их газар олгосон дүр зургаар онцлогдож байгаа юм.

МАН-ын хотын фракцыг үүтгэж, өнөө хэр хүч нөлөөтэй байсаар буй М.Энхболдын "ардах" хүнийг Т.Бадамжунай гэдэг. М.Энхболдыг хотын мээр байхад Т.Бадамжунай Улаанбаатар хотын менежерийн албыг хашиж байсан. Он цаг хугацааны хувьд,

  • М.Энхболд 1999-2005 оны хооронд зургаан жил хотын даргаар ажилласан.
  • Харин Т.Бадамжунай 2000-2004 оны хооронд хотын менежерээр ажилласан.

Ингээд 2004 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболд, Т.Бадамжунай нар нэгэн зэрэг парламентад хөл тавьсан байдаг. Улмаар хотын фракц жинхэнэ утгаараа биежсэн гэдэг.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт ид хүчээ авч байх энэ үеэр тэд ийм албанд зэрэгцэн ажиллахдаа газрын зөвшөөрөл олгох чиглэлд хөшигний ард хамтран ажиллаж ирсэн гэж улс төрийн хүрээндээ яригддаг билээ. Иймд Т.Бадамжунайг авчирсан, өнөөдөр газар олголтын мэдээллийг ил болгож, М.Энхболд нэрлэгдсэн нь ийн холбогдож байгаа юм.

Т.Бадамжунайг шалгаж буй хэргүүдийн дунд Улаанбаатар хотын газар олголт багтаж буй.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад 2-н бүх хөрөнгийг хурааж шоронд хатаах хэрэгтэй. Эх орноосоо урвасан зүйл ангийр яллах ёстой....

Сонгогч
Сонгогч

За хө, ирсэн замаараа сурсан дуугаа..... дуулах цаг ирж днэ !

ЗОЧИН
ЗОЧИН

МАН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАТАЛГААЖУУЛАХ ХҮРТЛЭЭ ЯНЗ БҮРИЙН ШААР ҮЛЭЭЖ АРД ТҮМНИЙ АНХААРЛЫГ ТАТАХ ГЭЖ ЁСТОЙ ХАЗАХААС БУСДЫГ ХИЙХНЭЭ. ЭНЭ 5 Ш, НҮҮРСНИЙ, ГАЗРЫН НАЙМАА ЗЭРЭГ НЬ УГТАА ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ШОУ. УИХ-ЫН 76 ДОТОРХ ХУЛГАЙЧДАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙЖ 152 БОЛГОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ШОРОНД ХИЙСЭН ХҮМҮҮСЭЭ ЯЛЛАХГҮЙ, БАМБАЙ БОЛГОЖ АШИГЛАЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ. ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, 152 БОЛГОСНЫ ДАРАА МАН САЯ АМАРЧ, АРД ТҮМНИЙГ ЖИНЭХЭН ГӨЛӨГ БОЛГОНО.

Зочин
Зочин

УБ г бетонон ширэнгэ болгоход түрүү магнайд нь давхисан 2 луухагар луйварчин энэ 2 яалтгүй мөн л дөө. Цаана нь энэ 2 н дундаа тэжээсэн Сандуй гэх нэг гөлөг байгаа. Миеэгийн үед хотын удирдлагад хэсэг хугацаанд хөөрхөн алба хашчихсан гэжаагаа шуламын бага нь хортой гэж естой л нэг алж өгсөн дөө. Хотын төвд ах дүү нарын хамтаар эзэмшиж байгаа газар үйлчилгээний төв оффис орон сууц гээд тамтаггүй их юм байгаа сэтгүүлчид иргэд судлаад үзэхэд гэмгүй хууль хяналтынхан шалгаж л чадвал арвин их юм гарноо. Түрүүнд нь 60 тэрбумын хэргээр шоронгийн хаалга татсан ч төд удалгүй гараад ирсэн гүү яахавдээ мань бацаан хөөе ах нараа гаргаж авахгүй бол чирнэшүү гэж шантаажилж л дээ нөгөө хулгайн хур хөрөнгө ихтэй гар хөлнийхөө үзүүрт зарж бсн эздүүд нь гаргаад авчихгүй юу Энэ нөхдүүдэд орлцоогүй муу юм ч гэж алга. аай даа бузрыг нь яривал далай далай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бас Наранхүү гэж хужаа Мие-ийн хуурай дүү нь байгаа

Зочин
Зочин

Нарсандаа суух цаг нь ирж дээ

Зочин
Зочин

Худлаа хуцаад байгаарай

Зочин
Зочин

Бадамжуэайд хэн газар зааж сонголт хийлгүүлж байсан бас нэг нөхөр гарч ирнэ. Ингээд л гинжин цуваа үүсэх бизээ

Холбоотой мэдээ

Back to top button