БНХАУ-аас тагнуулж байсан гэх А.Лхамжав Монгол руу зугтсан ч, 57 хоногийн дараа ар гэрийнхэн нь ирж авчээ

Өвөрмонголын зохиолч А.Лхамжавыг БНХАУ-ын хуулийн байгууллагын ажилтнууд Улаанбаатар хотоос баривчилсан гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Энэ талаар хамгийн анх “Pen America” сайтад бичсэн нь тавдугаар сарын 12 юм.
Тус нийтлэлд А.Лхамжавыг 2019 онд гэрийн хорионд байхаар шийтгүүлсэн гэж л огноо мэдээлсэн. Бусдаар, яг хэзээ Улаанбаатараас баривчилсан, одоо суллагдсан эсэх талаар тодорхой мэдээлэл дурдаагүй, бүрхэг шинжтэй.
Тэгвэл зохиолч гэхээсээ түүхч, антропологич гэж салбарынхан нь тодотгодог А.Лхамжавын талаар эх сурвалжийн түвшинд мэдээлэл бэлтгэлээ.
Эх сурвалж: А.Лхамжавыг визний хугацаа дуусахаас гурав хоногийн өмнө гэр бүл нь ирж авчээ
Юун түрүүнд, олон нийтийн анхаарлын төвд буй сэдвээр нь эхлүүлье.
А.Лхамжав энэ оны гуравдугаар сарын 6-нд Монголд иржээ. Ингэхдээ жуулчны виз авсан байна. Улмаар монгол айлуудад амьдарч байгаад, тавдугаар сарын 3-ны өглөө буцсан байна. Ийм төрлийн визний хугацаа 30 хоног бөгөөд, хуулийн дагуу дахин 30 хоногоор сунгуулжээ. Өөрөөр хэлбэл, визний нь хугацаа дуусахаас нь гурав хоногийн өмнө буцсан гэсэн үг.
Түүнийг Өвөрмонголоос гэр бүлийнхэн нь ирж авч явсан гэдэг мэдээллийг хэд хэдэн эх сурвалжууд бататгаж байна. Үүнээс, Өвөрмонголд А.Лхамжав руу чиглэсэн тодорхой эрсдэл бүхий нөхцөл байдал үүссэн учир гэрийнхэн нь очиж авсан байх магадлал харагдаж буй.
Тэд зайлшгүй ингэх шаардлагатай байсан, энэ бол амьдрал, аавын амь насаар дэнчин тавих хэмжээний асуудал хэмээн ярьж байсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Нөгөө талаас, А.Лхамжав нь 1944 онд төрсөн, энэ жил 80 нас хүрэх өндөр настай хүн юм.
Албаны эх сурвалжууд мэдээлэл өгсөнгүй
Мөн албаны эх сурвалжуудаас тодруулах оролдлого хийхэд ГХЯ, ХЗДХЯ, ЦЕГ-аас энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэд “Манай байгууллагад тодорхой мэдээлэл алга” гэсэн хариултыг нэгэн ижил өгсөн бөгөөд ТЕГ-аас тодруулахыг зөвлөлөө.
ТЕГ энэ талаар мэдээлэл өгсөнгүй.
Дипломат харилцааны тухайд, манай улс БНХАУ-тай Эрх зүйн харилцан туслалцах гэрээ байгуулсан. Ийм учир тус улсын хуулийн байгууллага иргэнээ (Өвөрмонголын иргэн БНХАУ-ын иргэнд тооцогдоно) өөр улсаас ажиллагаа явуулан баривчлах үндэслэлтэй юм.
А.Лхамжав: Би зугтсан. Буцмааргүй байна
А.Лхамжав Монголд байх хугацаандаа нийтлэл бичсэнийг “Southern Mongolian Human Rights Information Center” байгууллага англи хэлээр орчуулжээ.
Гуравдугаар сарын 27-нд нийтлэгдсэн энэ бичвэрт А.Лхамжав “БНХАУ-д коронавируст цар тахлын хөл хорионы дэглэм хүний эрхэнд халдах хэлбэрээр даамжирсаар байна. Миний хувьд вакцин хийлгэхээс татгалзсан. Энэ ч миний нүд үзүүрлэгдэх үндсэн шалтгаануудыг нэгээр нэмэв.
Яг одоо би Монголд, найзындаа байна. Би буцмааргүй байна. Шилийн гол дахь манай гэрийн эргэн тойронд хуулийн байгууллага хяналтын камер байршуулж, мөрдөн тагнаж байгаа. Хамгийн гол нь тэнд бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдсан. Өвөрмонголд “Монголын нууц товчоо”-г олж унших боломжгүй болсон. Сургуулиудаас монгол багш нарыг халсан. 1930 онд байгуулагдсан “Шилийн гол – Ахлах сургууль” одоо БНХАУ-ын 3-р сургууль гэдэг нэртэй болсон.
Хэрэв би Өвөрмонгол руу буцвал шийтгүүлнэ. Амь насаа алдчихгүй л бол Монгол руу зугтах нь хамгийн чухал гарц болоод байлаа. БНХАУ-ын Засгийн газар намайг хайж байгаа. Тийм учраас буцна гэдэг хамгийн эрсдэлтэй алхам мөн. Эрх чөлөөг би ийм өндөр үнээр эрэлхийлж байна” хэмээн бичсэн байна.
Үүнээс харахад, тэр Монгол руу зугтсан гэдгээ ил тод мэдэгджээ. Мөн буцаж очвол шийтгүүлнэ гэснээр эрсдэлтэй нөхцөл байдалд буйгаа ч мэдэж байсан гэлтэй.
А.Лхамжавын нэг ном Монголд хэвлэгджээ
А.Лхамжав 2019-2021 оны хугацаанд гурван жил гэрийн хорионд суусан байна. Энэ түүнд БНХАУ-ын хуулийн байгууллагаас хүлээлгэсэн шийтгэл юм.

Түүнийг антропологич гэдэг. 2006 онд “Улаан хувьсгал” хэмээх бүтээлээ Өвөрмонголд хэвлүүлэхдээ 500 гаруй амьд гэрчтэй уулзаж, ярилцсанаа сийрүүлсэн байна. Энэ ном 2017 онд Монголд, кириллээр хэвлэгджээ. Соёлын хувьсгалын үеэр Өвөрмонголд өрнөсөн сэтгэл сэртхийм үйл явдлуудын талаар “Улаан хувьсгал” номоо бичихдээ тэр нэг машин, хэд хэдэн мотоцикл элээн, 20 жилийн турш амьд гэрчүүдтэй уулзан сурвалжилсан байна.

Тэрбээр 1944 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хишигтэн хошуунд мэндэлсэн. 1965 онд Шилийн гол аймагт ирсэн бөгөөд улмаар жолооч, тээврийн механикийн ажил хийдэг болсон байна. Энэ үеэрээ тэр судалж, бичсээр байсан.
Дээр дурдсан “Southern Mongolian Human Rights Information Center” байгууллага А.Лхамжавт холбогдох дөрвөн ч нийтлэл нийтэлж байж. Энэ байгууллага баруунаас санхүүждэг.
Геополитикийн тухайд
Баруунаас санхүүждэг байгууллага сүүлийн хугацаанд хэд хэдэн удаа А.Лхамжавын тухай хурц агуулгатай бичвэр нийтэлсэн байна. Улмаар БНХАУ-ын зүгээс А.Лхамжавын асуудлыг анхаарах цаг үеийн шинжтэй нөхцөл байдал үүссэн байж болох юм.
Хэрэв эх сурвалжуудын мэдээлсэнчлэн, А.Лхамжавыг баривчлаагүй, гэр бүл нь ирж авсан гэдэг үнэн бол “Pen America” байгууллага “Улаанбаатараас баривчилсан” гэснээрээ дэгсдүүлж, зориуд хөөсрүүлсэн хэрэг болно.
Түүнийг тагнаж байсныг А.Лхамжав өөрөө болоод гэр бүлийнхэн нь шууд, дам утгаар баталж. Хэрэв А.Лхамжавын аюулгүй байдлыг бодолцож үзвэл энэ талаар хэт нээлттэй мэдээлэл түгээхээс зайлсхийх нь зүйтэй хэрэг болно. Өвөрмонголд сүүлийн үед монгол соёлыг хяхан хавчих оролдлого хийгдсээр байгаа бөгөөд өвөрмонголчууд өөрсдөө ч хятад талдаа уусаж буйг тэндхийхэн хэлдэг.
Сүүлийн үес Өвөрмонголд монгол хэлээр ном бичиж, хэвлүүлэхийг хориглосон, ЕБС-иудад монгол хэл, бичиг заахаа больсон гэдэг мэдээллүүд түгээд буй. Үүнийг тодруулахад, хараахан ийм шийдвэр албажаагүй байгаа ч одоо сургуулиудад долоо хоногт нэг цагаар, нэр төдий монгол хэл зааж байгаа аж.
Геополитикийн тухайд А.Лхамжав нарын кэйс БНХАУ-тай хийн “дайн”-ых нь гол хэрэгсэл болно уу гэхээс чин сэтгэлээр тусалъя гэж хандахгүй нь ойлгомжтой юм. БНХАУ-ын хувьд ч өөрийн засаг захиргаан дахь улсаа хэт дэврүүлэхгүй хэмжээнд хадгалах, улам бүр өөрсдөдөө уусгах бодлого баримталсаар ирсэн.
Харин энэ дунд монголчууд хүний эрхийн мэдрэмжээ алдахгүй байх нь л чухал гэдэг. Хоёр улсын харилцааны асуудлыг бодолцож үзэхээс гадна, өвөрмонголчуудад өөриймсүү хандлагатай байх нь мөн чухал. Ялангуяа Монголд орогнож буй өвөрмонгол иргэнийг Хятадын тал баривчлах асуудал яригдахад ч “хариуцлагатай” хандах учиртай юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад монголд хятадын хүчний байгууллага ажиллагаа явуулна гэж дэмийн юм яриад байнаа.Бүр шувуу ажиллагаатайгаа зүйрлээд тэнэгтэж өгчээ.Тусл�##�цаа үзүүлэх тухай хүсэлт гаргадаг болохоос хүчний байгууллага нь монголд ирээд ажиллаад байна гэсэн юм байдаггүйг ойлгох хэрэгтэй.Элэг нэгт монголоо хүсэмжлэн ирсэн нэгний зүгээр өгөөд явуулчихсан юм биш биз.Тэгсэн мөртлөө хайран УКРАЙН гээд уйлан дуугараад байгаа нөхдийг ҮЗЭН ЯДАЖ байна
Хөдөө уулын мухарт очоод м�##� м�##�лахгүй дэээ. Бүх холбоогоо таслаад
улс орны дотоодын асууд�##�д ямар ч орны иргэд хөндлөнгөөс оролцож болохгүй тэр орны иргэн болж төрсөн л түүндээ захирагдана шүү битгий илүү дутуу зан гарга
Айж өмдөө норгочих гээд байгаа бол чи л дуугүй бай. Бусад нь яах чамд хамаагүй. Аль ч улсын тусгай �##�ба Монгол улсад ирж, хүн барьж авч явах ёсгүй. Энэ бол олон улсын хууль эурмаар хориотой шүү.
Хужаа бол хужаа өвөрмонголчууд гэх хүмүүс бол монгол биш хужаа гэдэгиыг ойлгоцгоо м�##�нуудаа
Их мэдэгчид бүү солир.
Улаан цагаан хятадуудаа өмөөрөөд бичцэн ч байх шиг. Өвөр Монголын �##�дартай хүн учраас бөөн арга ажиллагаа хийгээд айхтар баривчилсан байна лээ. Хятадууд муугаа нуух гээд бүр үхэх гэж байдаг хойно. Гэхдээ угаасаа түмэн мэднэ дээ.
Манай Монголд ч монгол хэлийг ангилчлах бодлого явагдаад байгаагаа юу гэж тайлбарлах вэ Өөрийн толгой дээрхи тэмээг үзэхгүй өрөөлийн толгой дээрхи ялааг хараад бг юм биш үү Ер нь тэгээд хаанаа хаанаа л монгол үндэстний эсрэг үйлдэл бодлого явагдаад бг юм бишүү
Олог улсын хүний эрхийн байгууллагууд бичсэн байгаа мэдээллийг манай төр засаг, хууль хүчнийхэн Хятадын да�##�гавраар нууж байгаа биз. Хятадтай хийн дайны хэрэгсэл болгож байгаа ч гэх шиг. Хятад хэрэв монголчууд энэ хүнийг өмөөрөөд байв�##� хийн хоолойн асуудлыг зогсооно гэж айлгасан уу?
Б�##�чир хувьсг�##�ч Жо Шуа шиг болгох байх даа
Hujaa tsagdaa nar barag manai darga nar shig bs#ag biz ter Munhbayar Hulan nariig yalaa. Mongolin tagnuld itgelgui
Гарч буй мэдээ занги үнэн бололтой. Нэг монгол хүн ингээд Хятадын харгис бодлогын золиос болох нь дээ. Монгол Улс тэр хүнийг Хятадын засагт барьж өгсөн ахул нэн ч зүдэг юм хийж дээ. Монголд зохиолчид гэж байгаа л бол тэр монгол зохиолч Лхамжавыг өмөөрч дуугарах цаг болжээ.
Өндөр настай ганц хүнийг харж хамга�##�ахад яав�##� л гэж.
Энэ Хятадын сэтгүүлч үү
чи муу тэр МАН болон хужаа 2 оо өмөөрөх гээл байна тээ
Хятадууд одоо л өвөрлөгчдийг уусгах,устгах бодлогоо хүчтэйхэн хэрэгжүүлж эхэлж бна, монгол хэл бичиг заахыг хориглох нтр гээд... Ар монголчууд бид түүний нь эсэргүүцэх, эгдүүцэх маяг үзүүлж байгаа юмуу даа.
ГЭТЭЛ таминь ээ,Оросууд манай яс махны тасархай буриадуудыг эль хэдий 1930-1940-өөд оны үеэс хэл соёл, нэр усы нь устгасаар байгаад одоо бүр "үс" ч байхгүй болгосон бна ш дээ ! Бодоод үзээч !!! Гэтэл бид Оросуудыг ахаа гээд л дольдогоноод байдаг, цаад уул нь түрэмгий дайн өдөөгөөд, ах дүү ард түмнийхээ цусы нь урсгаж байдаг, манай оркууд дайныг нь дэмж ээд л....... мунхагийн туйл л гэж энэ дээ !
Хариуцлагатай бичиж буй зүйлдээ хян�##�ттай байх нь чух�##� �##�иваа зүйлд.
Хоёр улсын ЗГ-ын гэрээ хэлэлцээрийн дагуу иргэдийг солилцох асуудлын дүрмийн дагуу ажиллагаа явагдсан гэж ойлголоо. Түүнээс бус тусгай хүчнийхэн орж ирж баривчилаагүй бизээ.
Уучлаарай! Хятадын (соёлын хувьсг�##� 1960-аад оны тухай) сонсож, сониноос уншиж байсан шүү! (Хэцүү үе ) энийг мэдэх хүмүүс байгаа биз.Үнэн юм үнэнээрээ сайхан шүү Улс төржих хэрэггүй, эв найрамд�##�тай байцгаая!? Дурсамж гэж элдэв юм бичих нь бас сонин шүү Ойлгомжтой бичсэнд баярл�##�аа.
Хэн нэгэн нь аваад явсан ч ямартай Ламжав гээчийн хүслээр болоогүй нь л үнэн. Хүслийн эсрэг аваад явсан эсвэл хүслээр явсанаа удахгүй зарлана биз бүх юманд хугацаа гэж бий.
Хятад том улс
Америк
Япон
Орос
Хөндлөнгөөс ажиглаж байгаа
Энэ бол % хүний
Хууль зөрчсөн
Үг үйлдэл
Хууль нь байгаа
Энэ мэт үйлдлийг илрүүлж
Хариуц�##�га оногдуулмаар байна
Монгол хамга�##�ж чадахгүй бол өөр оронруу гаргаж болохгүй байсан юм уу ? Жишээ нь япон руу. Монголчууд элэг нэгт өвөрмонгол, буриад, тува, х�##�имгуудад туслаж байх үүрэгтэйшүү.
manai sonin setguul radio tv iinhen chin jil bur hyatadiin zasagiin gazariin munguur hyatadad zugaaldag.Ene n ulamjlal bolood barag 15 jil bolj bna.Ted hujaad ochij haaltiin gereerhuu yumtai tanilts#ag.Hyatadiig magtan duulah, hyatadiin talaar surug medee niitlel hiihgui baib geh met.Gariin beleg avna.Zarim guzeetei erchuud n hjjaa y####n husaj baigaad bichlegee hiilguulj hujaad arhivluulna.Daraa n shantaajluulj hujaagiin unench tagnuul buunii nohoi boldog geed ih yum bii.Eguur ch mun adil hujaag hamgaalsan l medee shaagag.Unendee medeellijn saituudad hytad baruuniihan sponsor hiudeg.Buur hulsnuu commichdoo hurtel huvaagaad avchihsan goshin shogois dor yumnuud ih bii.