Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг: Тэмбүү өвчин хөнжил, гудсаар халдварладаггүй, илэрдэггүй

Нийгмийн сүлжээнд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн ор, хөнжил, гудаснаас тэмбүү илэрсэн гэх мэдээлэл тархаад буй. Тэгвэл тус эмнэлгээс залруулга мэдээлэл хийсэн байна.
Тодруулбал, СХДЭМТ-ийн зураг тавиад шинжлэх ухаанаар нотлогдоогүй, хөнжил гудаснаас тэмбүү өвчин илэрсэн гэх мэт худлаа мэдээлэлд доорх тайлбар хийж байна.

ТЭМБҮҮ ӨВЧИН ГЭЖ: Тэмбүү нь /Treponema pallidum/ бактериар үүсгэгдэг архаг удаан явцтай хүний биеийн бүх эрхтэн системийг гэмтээдэг БЭЛГИЙН замын халдварт өвчин юм.
ТЭМБҮҮ ӨВЧНИЙ ДАМЖИХ ЗАМ: 1.Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон үед 2. Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт 3. Халдвартай хүний цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэсэн үед халдвар дамжина.
ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ: ЗӨВХӨН ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭГЭЭР ИЛЭРНЭ.
ЗӨӨЛӨН ЭДЛЭЛИЙН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ: Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн хэвтүүлэн эмчлэх тасагт зөөлөн эдлэлийн буюу хөнжил, гудас, дэр зэргийг хүн хооронд дезкамер ашиглаж халдваргүйжүүлж хэрэглэдэг ба дараах аппаратыг өдөр тутам ашиглаж байна.

Бүртгэл, хяналт хийгддэг болно.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.