УЛС ТӨРУлс төрийн мэдээ

17.00 цаг: МАН-ын бүлэг гишүүдийн тоог 126, жагсаалтыг 60:40 байх агуулгыг ярилцжээ

НЭМЭЛТ: 17.30 цаг

УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралджээ. Тодруулбал, тэд гишүүдийн тоог 126, жагсаалтыг 60:40 байх агуулгыг ярилцаж дэмжсэн гэх мэдээлэл байна.

Харин УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж чадаагүй, саналаа хайрцаглаагүй байна.

Үдээс өмнөх бүлгийн хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад суудалтай намын хоёр дарга болох Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэдэнтэй УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох асуудлаар санал зөвлөлдсөн билээ. Ингэхэд мөн дээрх хувилбарыг дэмжих агуулга яригдсан гэдэг.


АН-ын бүлэг Ц.Тувааны өрөөнд хуралдаж, МАН-ын бүлэг 17.00 цаг хүртэл завсарлалаа

ЭХЛЭЛ: 15.00 цаг

Өнөөдөр /2023.05.16/ УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн тухайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох агуулгыг хэлэлцжээ. Гэвч саналаа хайрцаглаж чадаагүй байна. Улмаар намын дарга Л.Гантөмөрийгөө дуудуулсан. Одоо УИХ-ын гишүүн Ц.Тувааны өрөөнд хуралдаж байгаа аж.

Харин МАН-ын бүлгийн тухайд гурван цаг гаруй хуралдаад, 17.00 цаг хүртэл түр завсарлалаа. Өглөөний хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар оролцов. Хуралдааны эхэнд тойргоороо яваад ирсэн УИХ-ын гишүүдийнхээ үгийг сонссон юм. УИХ-ын гишүүд нь "Ардчилсан намынхныг иргэдтэй уулзсан хурал хуй бусниулсан. Саналыг нь хайрцаглаагүй юм уу. Мурих юм биш биз дээ. 152 тоог дэмжихгүй байна" гэхчлэн ярьцгаасан байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг бусад намуудын дэмжлэггүйгээр хийх боломжгүй. Тиймээс Ардчилсан намаас УИХ-ын гишүүдийн тоог хэд болгох тухай санал гаргаж хайрцаглах нь чухал. Тиймээс МАН-ынхан Ардчилсан намаас гаргасан санал сэлтийг үндэслэж, дахин хуралдах товтой байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой хуцваа. 76 хулгайч улс орныг самарч дуусгаж байхад юун илүү хулгайч оруулан гэж

Зочинд
Зочинд

50 хулгар нэмэгвэх нь. Үгүй шүү

халх
халх

Энэ МАН ын хулгайч гишүүд улайран зүтгэж хулгайчдынхаа тоог нэмэх нь ээ. Ёстой улаан коммунистууд улайрч байна даа.

ЗОЧИН
ЗОЧИН

“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР
АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД
ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ.

МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ.
ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ.
1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш.
3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА.
4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ДЭЭРХ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДӨРӨВХӨН АСУУДЛААС ХАРАХАД ЭРХ МЭДЭЛТНҮҮД ӨӨРСДӨӨ ЯАЖ ХУУЛЬ ЗӨРЧДӨГИЙН ТОД ЖИШЭЭГ АМЬДААР НЬ ҮЗҮҮЛЖ, АРД ТҮМНИЙГ ХЭНЧ БИШ БОЛГОЖ, БАС БОЛООГҮЙ НИЙТ СОНГОГЧДООР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧҮҮЛЖ, ГЭМТ ҮЙЛДЭЛ ХИЙЛГЭХ ГЭЖ БАЙНА. Иймд ард түмэн дарангуйлалд автаж, хүч мөхөстлөө гэхэд ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭСЭН ШАЛТГААНААР ЦАГААН СОНГУУЛЬ хийхэд л болно шүү гэдгийг хэлье. /өөрөөр хэлбэл ард түмэн чадах эрхээ эдлэхэд л болно/

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  ЗОЧИН

ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ АРД ТҮМЭН САЙН ОЙЛГОЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙНА. ТООНЫ ХОЙНООС УХААН АЛДАН ХӨӨЦӨЛДӨЖ БАЙГАА БАГНЫ АРД ТОГТОЛЦОО НУУГДАЖ БАЙГАА.

Зочин
Зочин

30 n gishuuntei bolgoj buulgah n zew Yun 126 Yun 76 yuj hiideggui 76 n hulgaijaar yahiin bee duureg aimag bolgond 1 bolno za hiiy gewel gushungui baisanj bno aimag zasag darga nar n baihad boloo zasag udirdaad ywjina

Зочин
Зочин

126 гуцаарай данх аа.

Зочин
Зочин

76aa tsuul. Yun nemeh ve

Р.Рейган Ороолонгийн нэгдэл
Р.Рейган Ороолонгийн нэгдэл

АН ард түмнийхээ талд орж ҮХНӨ хийхийг МАН д үлдээвэл 2024 оны сонгуульд амжилт үзүүлнэ

Зочин
Зочин

Гол нь чанар шүү. Тоог нэмлээ гэхэд 100 дотор баривал зохино.

Зочин
Зочин

76 хангалттай. Чанараа л сайжруул

Холбоотой мэдээ

Back to top button