УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Төсвийн тодотголоор эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг нэмнэ"

Өнөөдрийн /2023.05.17/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төрийн албаны цалин хөлсний талаар мэдээлэл өгье. 2022 оны байдлаар төсвөөс цалинжиж байгаа 225 мянган алба хаагч байна. Үүнээс төрийн үйлчилгээнд 152.2 мянга буюу 67.6 хувийг эзэлж байна. Төрийн үйлчилгээнээс 65.3 хувь буюу 100 мянга орчим нь боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд гэсэн салбаруудад ажиллаж байгаа юм. Бусад нь буюу 52.7 мянга нь төрийн нийтлэг үйлчилгээнд ажиллаж байна. Статистикийн тоон мэдээллээр төрийн албан хаагчдын цалин хэвийн хэвшлийнхний дундаж цалингаас 400 мянган төгрөгөөр бага байна. "Ковид-19"-ийн цар тахлын улмаас 2021, 2022 онд цалингийн нэмэгдэл хийж чадаагүй. Харин 2022 онд үйлчилгээний байгууллагуудын шатлалыг багасгасан. Үүний үр дүнд 8 орчим хувийн нэмэгдэл бий болсон.

Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Хамгийн бага нь соёлын салбарынх. Төрийн тусгай дотроос цагдаагийн байгууллагынх бусдаасаа өндөр байна. Орон нутагт ажиллаж байгаа босоо удирдлагтай байгууллагуудынх хэвтээ удирдлагатайгаа бага байгаа юм.

Сая 2023 оноос аймаг, орон нутагт ажиллаж төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийн 20 хувийг төсвөөс, 80 хувийг орон нутгийн төсвөөс нэмж санхүүжүүлдэг болсон. Үүний улмаас хэвтээ удирдлагатай байгууллагуудынх нэмэгдэж, босоо удирдлагтай хүмүүсийн нэмэгдээгүй орхигдсон. Тиймээс цалингийн байдал хөрөөний ир шиг ялгаатай болсон. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн.

Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримталж байна. Тооцоо судалгаагаа нэгтгэж байна, тэдний цалинг нэмнэ.

Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол Монгол Улсын 225,000 төрийн албан хаагчаас гадна төрийн өмчит компанийн 75,000 албан хаагч, нийт 300,000 буюу нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 26% нь төртэй ямар нэгэн холбоотойгоор ажил эрхэлж байна.

Төсвийн тодотголоор нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээнийхэн буюу эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ.

Соёлын салбарын ажилтны хамгийн доод цалин 500,000 орчим бол шинжлэх ухааны салбарын 700,000 орчим байгаа. Үүнийг тэгшитгэнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-17 15:03

Тэтгэвэр нэмэхгүй бол сонгуулиар хичнээн уянг�##�аад танай нам дуусаа шүү

Зочин
Зочин
2023-05-18 07:58

Тэтгэвэрийн ахмадуудын тухай ганц ч А үсэг �##�гаа.Харин ч 1.200.000 ажилчин иргэний төлсөн мөнгөөр 470.000 ахмадын тэтгэвэр тавьж байна гэж ярив.Уул нь бид цагтаа төлж байсан мөнгөө авч байгаа гэж ойлгодог.Бидний мөнгийг МАНын гишүүн УНДАРМАА авгай хулгайлсан юм.МАН ын бас нэг авгай олон жил ажилласныг төр харж үзэж МӨНГӨН ТЭТГЭМЖ олгодог гэж эргүүтсэн дээ.МАН биднийгээ доромжилж ханахгүй юм .Бүр УЛ болтол нь доромжлох юм.

Зочин
Зочин
2023-05-18 08:15

Tsaling ukhaantaikhan nemekh kheregtei

Холбоотой мэдээ

Back to top button