Трейлер: Каннын кино наадамд Монголоос анх удаа нэр дэвшсэн "Баавгай болох сон"

Монгол, залуу найруулагч П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино "If Only I Could Hibernate" буюу "Баавгай болох сон" Каннын кино наадамд шалгаран өрсөлдөж буй билээ.
Каннын кино наадамд монгол кино анх удаа шалгаран өрсөлдөж буй энэ үйл явдал ихээхэн эерэг хүлээлт, хүндэтгэл бий болгоод байгаа юм.
Тэгвэл, тус уран сайхны киноны албан ёсны трейлер өчигдөр цацагдсан байна. Ингэхдээ кино салбарын талаар дагнасан Deadline.com сайтар тавигдсан. Трейлерийг энд дарж үзээрэй.
П.Золжаргал Японы Обирин их сургуулийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. “Үл заяагдагсад” (2017), “Нүцгэн Гэрэл” (2020), “Шат” (2020), “Шар Автобус” (2021), “Баавгай Болохсон” (2022) богино кинонуудаараа Локарно, Тампере, Синэкүэст гэх мэт олон улсын кино наадмуудад шалгарч үзэгчдийн хүртээл болсон.
2020 онд тэрбээр “ШАТ” богино киногоороо Чикаго Олон Улсын Хүүхдийн Кино Наадамд түрүүлж 94 дахь удаагийн Оскарын наадмын анхан шатны шалгаруулалтад өрсөлдөх эрхээ авч байсан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.