УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Чинзориг “давхар дээл”-нээсээ болж “попрох” эрхээ хасуулав

УИХ-ын чуулганаар ҮХӨ, 2023 оны улсын төсвийн тодотгол хэлэлцэхээр бэлтгэж буй энэ өдрүүдэд “эхний” хуралдаан өчигдөр боллоо. Гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж ирээд хуралдсан эхний чуулган нь энэ болсон юм.

Өчигдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцсэн. Гэвчиг тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд чуулганы индрийг ашиглаж, хэлэлцэж буй асуудалтай холбоогүй, сонгогчдынхоо эрх ашгийн дагуух агуулгыг дуугарах эрмэлзэл дүүрэн байв.

Ер нь ч аливаа хэлэлцэх асуудлын хүрээнд асуулт асуухаар кноп дарсан гишүүдийн бараг тал хувь нь, шал өөр зүйл ярьдаг нь гэм биш зан юм.

Тэдний эхлэлийг өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа.

Хариултад нь Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн асуултад хариулъя” гэж эхлүүлээд “Та энэ асуултдаа өөрөө бүрэн хариулж чадна. Бид өнөөдөр төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байна. Энэ мэдэгдлийг Засгийн газраас, та бид хоёр хамтдаа өргөн барьсан. Тэгэхээр хариулах юм алга” гээд тас цохив.

С.Чинзориг малчид арилжааны банкнаас зээл авах гэхэд индексжүүлсэн даатгалд хамрагдахыг шаардаж буй зэрэг хэд хэдэн асуудлаар ярьсан юм.

Хариуд нь С.Чинзориг сайд “ЗГ-ын гишүүн гээд тойргийнхоо юмыг ярихгүй байж болохгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд ярихаас аргагүй. Загнаад байх юм” хэмээн гоморхсон.

С.Чинзориг бол “давхар дээл” өмссөн шинэхэн сайд нарын нэг (Л.Оюун-Эрдэнийн танхимд). Тэр харин олон жил чуулганы танхимд тойргийнхоо асуудлаар хөндлөн ярьж дассан, туршлагатай гишүүн. Энэ ч зангаараа хандаад, Б.Жавхлан сайдад “загнуулсан” нь энэ.

Үүнээс “давхар дээл”-ийн зовлонг олж харсан ч байх. Ер нь чуулганы хуралдаанд “Хэлэлцэж буй асуудалтай холбоогүй байна” гээд асуултыг тас цохин болиулдаг, дараагийнх руу шилжүүлдэг жишиг УИХ-ын дарга Г.Занданшатараас хойш бий болоод байгаа. Тэдний зөв.

Гэвч нөгөө талдаа, сонгогчдоо төлөөлж танхимд сууж буйн хувьд гишүүд тодорхой хэмжээнд микрофон, дэлгэц хоёрыг ашиглахаас ч өөр аргагүй систем бий билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 19, 2023 19:26

МАН ч �##�аад өгөв.102 жилийн 98 д нь төр бариад төгрөгийг цаас болгов.. Сонирхолтой нь монголчууд сонгоод байна уу хар машин дээр ажиллаад байна уу.204 КМ замын хагасыг 7 жилд арай хийж барив.Үнэн гайхамшиг гэж үүнийг хэлнэ.2016 онд ашигл�##�танд орчихсон хятад оросыг холбосон баруун бүсийн замыг 2022онд МАН 3 дахь удаагаа тууз хайчлав. Үнэн б�##�ай юм болсон.МАН д ИЧДЭГ БУЛЧИРХАЙ БАЙДАГГҮЙ

Иргэн
Иргэн
5 сар 19, 2023 20:24

Эзнээ орхиод явчихдаг м�##� ч ховор байдаг гэдэг. Ичих ч үгүй давхар дээл өмсөөд идэж уух аяндаа мордох юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button