Нийгмийн

Тэрбум мод сангаас 1.34 тэрбум төгрөгийг 34 төсөлд олгож, 105,000 мод тарина

Тэрбум мод сангаас нийт 1.34 тэрбум төгрөгийг 34 төсөлд олгож, 105,000 гаруй мод тарьж, 800,000 гаруй хүнд байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгоно.

Монголын Банкны Холбоо, арилжааны банкууд болон Монголбанк хамтран өнгөрсөн онд “Тэрбум мод сан”-г байгаль орчныг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, мод тарих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилгоор байгуулсан билээ. Сангийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ойжуулалт, нөхөн сэргээлт, цэцэрлэгжүүлэлт хийх, экологийн боловсрол олгоход чиглэсэн төслүүдэд грант санхүүжилт олгох нээлттэй сонгон шалгаруулалтыг 2022 оны 10-р сард зарласан. Уг төслийн сонгон шалгаруулалтын явцад нийт 200 орчим төслийн саналыг Санд ирүүлсэн бөгөөд олон улсын итгэлцлийн сангуудын зарчим, стандартын дагуу төслийн сонгон шалгаруулалтыг явуулж, шалгарсан 34 төслийг өнөөдөр олон нийтэд танилцуулж батламж гардууллаа.

Энэ жилийн шалгарсан төслүүдийн хүрээнд 37 га талбайд нийт 105,000 гаруй модыг тарьж ургуулах, 20,000 мкв ногоон байгууламжийг бий болгохоос гадна 5 жилийн хугацаанд тогтмол арчилж, эргэн хяналтыг хийх юм. Түүнчлэн 70 гаруй шинэ ногоон ажлын байрыг бий болгож, 3 төрлийн шинэ технологи, инновацийн шийдлийг нэвтрүүлж, төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн 18,000 гаруй хүүхэд, сурагчдыг ногоон орчинд сурч боловсрох боломжоор хангах юм.

Экологийн боловсролын чиглэлийн хүрээнд нийт 800,000 орчим хүнд тарьсан модоо ургуулах зөв мэдлэгийг түгээж, байгаль орчноо хайрлах эерэг хандлагыг бий болгоно. *[Арга хэмжээний зургууд оруулах] Сонгон шалгаруулалтыг байгаль орчны хамгаалал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, агро-ойн аж ахуй, сургалт судалгаа, санхүүгийн чиглэлийн 24 салбарын экспертүүдээс бүрдсэн хараат бус, мэргэжлийн Техникийн түр хорооны оролцоотойгоор хийлээ.

Цаашид Тэрбум мод сан зөв газар, зөв модыг, зөв аргачлалаар тарих шинэ төслийн саналуудыг тогтмол хүлээж авах бөгөөд зөвхөн грант санхүүжилт олгохоос гадна банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгох, бусад гадна, дотны эх үүсвэрүүдийг судалж ойн салбарт хувийн болон олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, шалгарсан нийт төсөл
хэрэгжүүлэгчиддээ Тэрбум мод тарих их үйлсэд нэгдэн хамтран ажиллаж байгаад талархахын зэрэгцээ баяр хүргэе! Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бямбаа
Бямбаа
2023-05-21 15:16

УУЛНААС УРГАА МОД АВЧИРЧ ТАРИАД ҮҮНИЙГ ОЙЖУУЛАЛТ ГЭХ ҮҮ БАС ХУЛГАЙ ГЭЖ ҮЗЭХ ҮҮ БАРАГ Л ХУЛГАЙ ЮМ БИШ ҮҮ МОД ТАРЬСАН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button