"Их долоогийн бүлэг": Орос болон Хятадыг заналхийлж, В.Зеленский гэнэтийн зочноор очив

Ардчилсан улс орны удирдагчид Орост чиглэсэн шинэ арга хэмжээ авахаа амлаж, Хятадын холбоо хамаарал өсөн нэмэгдэж буйд санаа зовнилоо илэрхийлсээр. Япон улсын Хирошима хотод болсон "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтад Москва болон Бээжинг эсэргүүцсэн юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн бямба гарагт "Их долоогийн бүлэг"-ийг Орос, Хятад хоёрыг сааруулах зорилготой байгаад шүүмжилсэн билээ.
Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн яам "Их долоогийн бүлэг"-ийн удирдагчдыг олон улсын энхтайванд саад учруулж байна гэж буруутгасан юм. Хятадын зүгээс дээрх бүлгийг улс орныг нь "гүтгэн доромжилсон, дайрч давшилж байна" хэмээн удаа дараа мэдээлэв.
Орос, Хятадыг ийн мэдээлж байх үед Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтад гэнэтийн зочин болж очсон юм.
"Их долоогийн бүлэг"-ийн өнгөрсөн бямба гарагийн хамтарсан мэдэгдэлд "Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамтран ажиллах, түүний хор хөнөөлтэй үйл ажиллагааны эсрэг тэмцэх шаардлагатай" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. Удирдагчид мөн ОХУ-ын дайныг санхүүжүүлэх өдөөх чадавхыг таслан зогсоох шинэ алхмуудыг амлаж, эдийн засгийн аюулгүй байдлынхаа зохицуулалтыг эрчимжүүлэхээ тусгайлан мэдэгдэл хийхдээ амласан нь Орос Хятадаас зэвсэг худалдан авах гэж буйг далдуур анхааруулсан анхааруулга юм.
-Хятад: Нэг талын асар том хориг арга хэмжээ аж үйлдвэрийг тасалдуулж байна-
Бямба гарагийн орой Бээжингийн зүгээс хариу мэдэгдэл хийв. Үүндээ "Их долоогийн бүлэг"-ийг АНУ-ын "эдийн засгийн хамсаатан" болохгүй байхыг уриалжээ. Тодруулбал, "Нэг талын асар том хориг арга хэмжээ, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг салгаж, тасалдуулах бөгөөд АНУ-ыг эдийн засаг, худалдааны харилцааг улс төржүүлж, зэвсэг болгох замаар албадаж байна.
Олон улсын хамтын нийгэмлэг үзэл сурвал, үнэт зүйлд тулгуурлан дэлхийг хуваахыг эрмэлздэг "Их долоогийн бүлэг" давамгайлсан барууны дүрмийг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээсэн юм.
"G-7"-гийн гишүүн орнуудад Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи болон АНУ хамаардаг. Европын холбоо ч гишүүн бус гишүүнээр элссэн байдаг юм.
-Украины дайн-
Хятад улс Европтой харилцаагаа сэргээхийн тулд дипломатуудаа нэгтгэж, Украины дайнд өөрийгөө энх тайвны төлөөлөгч хэмээн зарласаар. Өнгөрсөн долоо хоногт Европын удирдагчид Ази тивийг зорих үеэр Хятадын тусгай элч Ли Хуй энхийн хэлэлцээг дэмжих зорилгоор Европ руу айлчлал эхлүүлсэн юм.
Гэсэн хэдий ч В.Зеленский "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтад очсон нь Хятадад дарамт үзүүлж буй арга зам хэмээн Хонконгийн Баптист их сургуулийн улс төрийн шинжлэх ухрааны гавьяат профессор Жан-Пьер Кабестан хэлсэн байна.
Хятадад илгээсэн мессеж нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг гаргах асуудлаар Киевийн ашиг сонирхолд нийцсэн шийдлээ Хятад улс ил тод байлгахыг анхааруулсан хэрэг.
Тиймээс тэдний зүгээс Хятадыг Украиныг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт итгэж байгаа бөгөөд Оросын эсрэг гол дэмжлэгийг үзүүлснээр дайн дуусахад түлхэц болно гэх хүлээлт В.Зеленскийд байгааг "Их долоогийн бүлэг"-ийн уулзалтаар илэрхийлжээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныхан шоудахаас өөр юм мэдэхгүй ардчилагчид шүү дээ сөнөх нь дөхсөөн
Хаа газар нэг иймэрхүү �##�и�##�агчид улс орныг дампууруулах гэж