УРЛАГ

"Art Week"-ийг энэ лхагва гарагаас эхлэн гурав дахь жилдээ зохион байгуулна

"Дүрслэх урлагийн долоо хоног" буюу "Art Week" үзэсгэлэн гурав дахь жилдээ, тавдугаар сарын 24-31-ний хооронд дэлгэгдэх нь. Тодруулбал, энэ лхагва гарагаас эхлэн долоо хоногийн турш үзэгчдийн хүртээл болох юм байна.

"Art Week"-ийг Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулдаг. ЬТус арга хэмжээнд энэ жил нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээлээ туурвидаг үе үеийн 40 гаран уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм.

“Дүрслэх урлагийн долоо хоног" үзэсгэлэнд нийт 2000 метр квадрат талбайд уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээлүүд тавигддаг.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээ Соёлын бүтээлч сараар нийтийн хүртээл болдог байсан бол энэ жил анх удаа бие даасан хөтөлбөр болж хавар зохион байгуулагдаж байна.

Байршлын хувьд Хан-Уул дүүрэгт, ХХААХҮЯ-ны Судалгаа шинжилгээний төвийн (Nomin United барилгын урд байранд зохион байгуулагдана.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button