Улс төрийн мэдээ

Н.Учрал: 25 тусгай сангаас есийг нь ил болгож, эхнээсээ 3 тэрбум төгрөг эргэн төлөгдлөө

ЦХХХ-ны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр авлигатай тэмцэх "Шилэн" ажиллагааны хүрээнд дахин хоёр тусгай сангийн мэдээллийг Shilen.gov.mn сайтад нээлттэй болгож буйгаа мэдээлэв.

Өнөөдөр Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг дэлгэжээ. Үүний зэрэгцээ Боловсролын зээлийн сангийн мэдээллийг илүү ойлгомжтой хэлбэрээр дахин байршуулсан байна.

Н.Учрал сайд "Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас есөн тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас хоёр тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна.

Одоогоор ил болгоод буй сангуудын мэдээлэлд иргэд, олон нийт өөрсдөө шүгэл үлээж, дэмжлэг үзүүлж байна.

Нийт 25 сангаас өнгөрсөн хугацаанд ЖДҮХС-г зээлийн үлдэгдэлтэй нь инфографиктай байршуулсан. Үүнээс хойш дөрвөн долоо хоног өнгөрч байна. Гэтэл 3 тэрбум 550 сая төгрөгийн эргэн төлөлт хийгдлээ.

Өнөөдрийн гурван сантай нийлээд есөн сан ил боллоо.

Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа. Үүнд мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай гурван сан байна.

  • БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан,
  • ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан,
  • ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан

Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай долоон сан байгаа нь,

  • ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан
  • ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан
  • Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан
  • Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан

Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх долоон хоногт нээлттэй байршуулах гурван сан байгаа нь,

  • БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан
  • ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  • БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг юм.

Ерөнхий сайдын албан даалгаварт маш тодорхой үүрэг багтсан. БЗС-гийн мэдээлэл "Шилэн" ажиллагаа эхлэхээс өмнө ил болсон. Бодит утгаар нь, нэр ус, овог нэртэй нь харах бололцоо төдийлөн алга. Тийм учраас тийм бололцоог өнөөдөр хангаж байна. Суралцсан чиглэл, санхүүжилтийн төлөв гэх мэт ангиллаар нь тодорхой ялгамжиллаа. Одоо иргэд хэн, хэзээ, ямар сайдын үед зээл аваад төлөөгүй вэ гэдгийг харах боломжтой боллоо.

Цаашид тусгай сангуудын менежментийг сайжруулах шаардлагатай болоод байна. Өдгөө хандлагын том өөрчлөлт гарч байна.

Өнөөдөр ил болгож буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайд, 2012-2022 онд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум төгрөг олгож. 122 тэрбум төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 52 тэрбум нь төлөгдөөгүй байна. Төлөгдөөгүй дүн нь байсаар байхад дараа жил төсвийг нь нэмээд, дахиад дэмжлэг олгоод байдаг. Мэдээллийг иргэн тус бүрээр харах боломжтой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-22 13:03

Бүгд эргээд төлөх үүрэгтэй. "Баримт" �##�га болно гэж юү байхав. Гадаадын сургуулиуд руу Монгол улсын иргэн сурсан эсэх, хаанаас сург�##�тын төлбөр нь гарсан болохыг тодруулахад гараад л ирнэ.

Зочин
Зочин
2023-05-22 13:57

ЖДҮ-чин хулгайч

Зочин
Зочин
2023-05-22 15:50

Учр�##� гишүүн өөрөө ждүчин ч гэсэн бас яах вэ нилээн ноцтой мэдээллийг ил болгож зориг гарг�##�аа 8 жил схд ээс сонгогдсоон ахиухан хэрэгтэй ажил хийх цаг нь болсон

Зочин
Зочин
2023-05-22 22:50

Сангуудаас зээл аваад төлөөгүй хүмүүс нийгмийн сүлжээгээр мессэж бичихэд нь зээлээ төл гээд л байв�##� тэдэнд илүү нөлөөлөх байх. Магадгүй ихэнх нь соци�##�аар мэдээлэл дамжуулахаа болих байх

Зочин
Зочин
2023-05-22 23:08

Ер нь бол БЗС-с хэн ч зээл авч болно. Дарга, энгийн иргэн ялгаагүй. Гол нь заав�##� эргүүлэн төлөх ёстой. Хэний ч зээлийг тэглэж болохгүй. Тэгвэл энэ сан маань хоосрохгүй, ард түмний мөнгөөр дахин санхүүжүүлэх шаардлагагүй болно. Дараа нь ирээдүйд энэ сангаас миний ч, таны ч хүүхэд хүүгүй зээл авч болно шүү дээ.

Зочин
Зочин
2023-05-22 23:08

Тэтгэлэгийг зөвхөн тухайн гадны улсын сургууль, тухайн улс олгодог. БЗээлийн Сангаас хүүгүй зээл авсан хүмүүс 5 жил ц�##�интай ажил хийгээд эргэн төлөгдөхгүй тэтгэлэг гэж ойлгоод байх шиг байна. Энэ чинь ард түмний татварын мөнгөөр байгуулагдсан Боловсролыг дэмжих Зээлийн Сан. Хамгийн гол нь яар�##�тай үед хүүгүй олдож байгаа их хэмжээний мөнгө юм л даа. Банкинд хандаад нэмэргүй, хүүгүй зээл шууд гаргаад өгөх банк олдохгүй л дээ. АНХААР: ЭНЭ ХҮҮГҮЙ ЗЭЭЛ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЖИГД ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА, МӨН АВСАН ХҮМҮҮС ТӨЛӨХГҮЙ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН САН ЧИНЬ ХООСОРЧИХООД БАЙНА, ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ДАХИН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА. Хүүгүй зээл гэдэг чинь хүүхдээ сургуульд сургах гэж байгаа энгийн иргэдэд барагтай олдохгүй. Тодорхой хугацааны дараа эргүүлж төлөх ёстой. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү дээ.

Зочинзочиниргэн
Зочинзочиниргэн
2023-05-23 07:55

Тэрбум аар идчихдэг юм чинь нэхвэл төлнө ш дээ.наадуул чинь тэрбумаар тойрог худ�##�даж авдаг биз дээ.нэх шаард ил болго хууль шүүхдээ шилжүүл

Зочин
Зочин
2023-05-23 11:57

iToim.mn: О.Сийлэгмаа: БШУЯ-нд 32000$-ын зээлээ тэглүүлдэг хулгай нүүрлэчихсэн.

Холбоотой мэдээ

Back to top button