Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1: Д.Сүндийг магадлангаар суллуулахаар цагдаагийн дарга нар болон ЕТГ-ын албан тушаалтан хөөцөлдөж байна

“Неткапитал” ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий авлигын хэргээр өдгөө Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа билээ.

-Авлигын хэргээр ял сонсож, хоригдоод 17 сар болж байна-

Д.Сүндийгийн хувьд: өөрийн эхнэр Н.Ундрахын биед халдан хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хүчирхийллийн эл хэргээ хаалгахын тулд тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Даваажав нарт тав болон арван сая төгрөгийн хахууль өгсөн. Ингэхдээ компанийнхаа ажилтан Д.Баттөгсөөр дамжуулан хувааж өгснийг АТГ-ын мөрдөн шалгалтаар тогтоогдож байв. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан гэгддэг. Улмаар энэхүү хэрэгтээ УДШ-ээс гурван жилийн хорих ял сонссон юм.

2021 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хоригдоод өдгөө 17 сарын нүүрийг үзэж байна. Цаана нь 1.5 жилийн ял үлдээд байгаа. Түүний магадланд орох боломж 2023 оны есдүгээр сард нээгдэх аж. Одоо дөрвөн сарын хугацаа үлдээд байгаа гэсэн үг. Чингэвэл 36 сарын ял сонссон Д.Сүндий 21 сар хоригдоод суллагдах юм.

-ЕТГ-ын нэр бүхий албан тушаалтан ШШГЕГ-т нөлөөлөхөөр оролдого хийж эхэлжээ-

Тэрбээр магадланд орох боломжит хугацаа болуут, суллагдах үйл ажиллагааг тодорхой хүмүүс хөөцөлдүүлээд эхэлжээ.

Тодруулбал, хууль хүчний байгууллагын алба хаагчид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтан хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээлэл байгаа юм.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын нэр бүхий хэлтсийн албан тушаалтан хөөцөлдөж байгаа аж.

Тэрбээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт нөлөөлөх оролдлого хийх замаар эл ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа хүмүүсийн нэг гэдэг мэдээлэл эх сурвалжийн түвшинд яригдаж байна. ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд руу утас цохих зэрэг оролдлогыг хийж буй бололтой. ШШГЕГ-ын даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн садангийн дүү ажилладаг. ЕТГ-т ажилладаг албан тушаалтан ШШГЕГ-т нөлөөлөхөөр оролдож байгаа нь эрхгүй анхаарал татна.

Хоёрдугаарт, цагдаагийн хоёр албан тушаалтан хөөцөлдөж байгаа аж.

Тэд магадланд гаргаж болох хамаарал бүхий хуулийн субьект болон хуулийн байгууллагуудаар гүйцэтгэх ажлуудыг хийж буй гэгдэж байна.

Гуравдугаарт, Д.Сүндийгийн төрсөн ах Д.Алтангэрэл.

Тэрбээр Дорноговь аймагт ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлдэг, "Нет капитал"-ын харъяат нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд Дорноговьд аймгийн тойрогт Ардчилсан намаас нэр дэвших эрхээ 100 сая төгрөгөөр авч байсан гэдгээр нь олон нийт эчнээ мэддэг болсон.


Д.Сүндий аавын гадна ч, дотно ч том байна. Тодруулбал, аавынд дотор бол "англи хэлний багш" хийж, чухам овсгоотой суугаа мэдээлэл байдаг. Түүгээр зогсохгүй хорих ангид бүр I-Phone 13 promax утсаа ашигладаг. Эл эрхийг 425-р хорих ангийн дэд дарга н.Дөлгөөн олгож байгаад баригдаж, Багануур дахь хорих ангийн ахлах төлөөлөгч болон албан тушаал буурсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Харин аавын гадна төрийн өндөр албан тушаалтан, хуулийн байгууллагын дарга нараар гаргуулж авахаар хөөцөлдүүлж суугаа нь энэ. Эл ажиллагааны захиалагч нь мэдээж тэр өөрөө байх боломжтой. Гаднаас нь түүнийг эргэж очдог ганц хүн бол ээж нь. Дорноговь аймагт амьдардаг тэрбээр "урт хугацааны буюу 72 цагийн эргэлтээр очсон" гэх мэдээлэл сар гаруйн өмнө хөвөрч байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тэтгэврийн эмгэн
Тэтгэврийн эмгэн
2023-05-23 09:21

Нийслэлийн Иргэний хэргийн давж за�##�дах шатны шүүгч Э.Энэбиш гэгч нь хахууль авч хэргийг бу�####�д ашигтайгаар шийлсэн баримт нь байна. Шүүхийн Сахигын хороонд хандахад гомдлыг хүлээж авахгүй байна. Иймэрхүү ноцтой хэргийг олон түмэнд түгээж өгөөч.

Зочин
Зочин
2023-05-23 10:52

төрийн томчуул яагаад гэмт хэргийг хэрэгтнийг өмөөрөөд байдгийн бол. Ийм байхад монголд гэмт хэрэг буурахгүй

Zochin
Zochin
2023-05-23 10:53

Gaj donton buz dee . Ehneree gomdooson hun hezeech uudluhguiee . Ehner nu uhaalag mundag huuhen dee

Зочин
Зочин
2023-05-23 11:42

Yalaa uureldee yachad bdgin be

Зочин
Зочин
2023-05-23 11:45

Танил т�##�тай бол ингээ д л өгнөрн ө дөө

Зочин
Зочин
2023-05-23 11:46

Б�##�иар гаж донтон юм аа.

Зочин
Зочин
2023-05-23 11:49

Төрийн эвгүй гаруудын төлөөлөл юм уу хайшаа юм бэ

Зочин
Зочин
2023-05-23 11:53

Яасан муухай юм юмны үүр уурхай болсон хүн бэ

Зочин
Зочин
2023-05-23 11:57

За арай ч дээ яасан сэжгийн амьтан бэ

Зочин
Зочин
2023-05-23 12:11

Энэ сүндээ гэж нэг бүүр бүтэхгүй гар байна даа

Зочин
Зочин
2023-05-23 12:15

Ийм эрийн оронцугуудыг хориоч

Зочин
Зочин
2023-05-23 19:46

ХАВИРГАА ХУГА ЦОХИУЛСАН ЭХНЭР НЬ ӨӨР ХҮНТЭЙ НЯЛЦАЙТАЛ СҮМБЭЛЗЭЭД БИЧЛЭГЭЭ ЯВУУЛЧИХ ТЭГЭХЭЭР НААД ТЭНЭГ ЧИНЬ ОРГОЖ БОСООД ЯЛАА НЭМҮҮЛЧИХНЭ ХУГА ЦОХИУЛСАН ХҮЧИРХҮҮЛҮҮЛСЭН ӨШ ХОНЗОНГОО ИНГЭЖ АВ БҮҮР ГРУППЭН СЕКС ХИЙЖ БАЙГААД ЯВУУЛ БЫСДАД

Зочин
Зочин
2023-05-23 22:13

Овоо юм атгуулж бас амлаж дээ

Зочин
Зочин
2023-05-24 00:16

Эр хүн АЛдаж эрэг нураа л биз, нэмж дэвсэх ямар хэрэг байна аа, толгой дээрээ з�##�чихсан ховдогийн гайнуудаа яаая гэж байж, энэ хүүхэд эхнэртээ гэмтэл учруулж, дарга нар харин ард түмний мөнгийг хулгайлсан байна.

Өөлд
Өөлд
2023-05-24 08:09

Урна сэтгүүлчээ аав шорон хоёроо с�##�гаарай
Эвгүй уншигдаж байхын

Бөрт
Бөрт
2023-05-24 09:18

Хэний захи�##�гаар хэнд ч хэрэггүй юм бичиж байна, энэ сэтгүүлчид гэж бууны нохой болж ! Хуулиараа ямар ч хоригдол магадл�##� аар ороод гарах эрхтэй. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг бас бий!

иргэн 1
иргэн 1
2023-05-24 09:41

Шулуухан хэлэхэд хуулийн байгууллагын зарим ажилтнууд авилга хахууль аваад сурчихсан улс шүү дээ. Энэ үйлдэл нь хэвээрээ байгаад нь хуулийнханд хэн итгэх юм бэ??? Гэмт хэргийн үйлдлийг хаацайлагсад нь хуулийнхан өөрсдөө байгаа нь анхаар�##� татаж итгэл �##�дарч бна. Энд шударга өмгөөлөгч, хуульчдын баг ажиллах хэрэгтэй санагдана.

Зочин
Зочин
2023-05-24 10:04

Баян хүн 5 хаанд нүүртэй гэдэг үнэн бололтой яадарсан хүнд хууль хатуу
гэдэг учир нь тэд мөнгө байхгүй

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-24 14:28

Энэ эхнэртээ эр бяраа гаргасан өвчидтэй нөхөрийн б�##�гаар нэг эр 5 жил бас нэг эр 3 жилийн хорих ял, нэг ажлаа хийж явсан �##�бан хаагч туша�##� буурч ,зарим нь улсад ажиллах эрхээ хэдэн жилээр хасуулсан бн шүүдээ. Ийм гайтай хүмүүсээс холхон явж байх хэрэгтэй.Одоо бас хөөцөлдөж бгаа хүмүүст ямар гай ирэх болоо.

Тэтгэврийнхэн
Тэтгэврийнхэн
2023-09-02 18:31

Сүндий чи амьдр�##�даа үйлийн үр хийж эхнэрээ ийм байд�##�тай зодсон учир чиний хийсэн үйлийн үр чинь чамайг зовоож, ажил чинь хэзээч бүтэхгүй. Эхнэрээ зодсон тул чи өөрөө ялаа эдлээд тэр Ундрахаас уучл�##� гуйж амьдрана .

сэрэгжээ
сэрэгжээ
2023-11-11 13:31

мөнгө хүчтэй одоо аван саван идчихмээр илүү дутуу юм МАНАН-гийхан цуц�##�чихсан учир дарга нарийм юманд оролцохоос өөр аргаэ үлдээгүй хэрэг Хүрэнлсүх ч орлцохоос сийхгүй

Холбоотой мэдээ

Back to top button