Нийгэм мэдээ
Согтуудаа хүний амь хөнөөж зугтаасан 33 настай эрэгтэйг баривчиллаа

Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сум, 1 баг, “Морь барианы газрын хойно хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эрэгтэйн биед 33 настай, эрэгтэй согтуурсан үедээ халдаж, улмаар амь насыг нь хохироож зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу хэлүүлдэгч манай цагдаагийн ажилтнууд мундаг шүү!Муулж, өөчлөх нэгэн байхад. цагдаа нарыг үргэлж дэмжиж дотроо т�##�архдаг хүмүүс надаас эхлээд олон байдагшүү! Гэмгүй хүнд цагдаа сайхан харагддаг байх оо кк. Ажлын амжилт хүсье! Дамжуулаад өгөөрэй!!!