УРЛАГ

"Рок н' Роллын хатан хаан" Тина Тернер 83 насандаа өөд боллоо

Нэрт дуучин Тина Тернер энэ лхагва гарагт 83 насандаа өөд болжээ. Түүнийг Швейцарийн Цюрих хотын ойролцоох гэртээ, амар амгалан амьсгал хураасан хэмээн бие төлөөлөгч нь мэдээлсэн байна.

АНУ-д төрж, хожим Швейцарьт амьдрах болсон Тина Тернерийн уран бүтээлийн гараа 1950 оноос эхэлсэн байдаг.

Түүний шилдэг хитүүдийн нэг "What's Love Got to Do with It" видео клипээрээ 1980-аад оны эмэгтэйчүүдэд үсний засалт, өндөр өсгийт, уранхай жийнсийн трэндийг нэвтрүүлсэн гэдэг.

The Evolution Of Tina Turner

"Рок н' Роллын хатан хаан" гэгддэг Тина Тернер есөн удаагийн Грэммийн шагнал хүртсэний зургааг нь 1980 онд, нэг дор авч байжээ. Тэрээр 1988 онд Рио де Жаниеро хотноо 180 мянган үзэгчийн өмнө амьд тоглолт хийсэн. Энэ нь бүх цаг үеийн, хамгийн том хэмжээний тоглолт хийсэн эмэгтэй уран бүтээлч гэсэн тодотголыг Тинад авчирсан юм.

Тэрээр карьерынхаа эхлэлийг анхны нөхөр, Айк Тернерийн хамт тавьсан. 10 гаруй жил гэр бүлийн хүчирхийлэл, хүнд хэцүү амьдралыг туулсны эцэст тэр Айкаас салах, бие даасан уран бүтээлч болох замналыг 30 гаруй насандаа сонгосон юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 25, 2023 15:45

Буддын шашинтай дуучин байсан юм. Ум мани бад мэ хум. Сайн төрлийг олох болтугай

Холбоотой мэдээ

Back to top button