Сурвалжилга, Нийтлэл

Хэвлий чийгшүүлэх үйлчилгээ, гүн амраах массаж терапитай "Мay mom therapy" төв

Жирэмсэн ээжүүдийн бие болоод сэтгэлийн амар амгаланг мэдрэх төв гэсэн тодотголтой "May mom theraphy" төв.

Хаалгаар ороход л эндээс амар амгаланг мэдрэв. Дулаахан сул, зөөлөн ягаан, шаргал, ногоон зэргээр өнгөө шийдэж, хэсэг бүрийг өнгө гэрлийн зохицолд уялдуулан тохижуулжээ. Төвийг үүсгэн байгуулагч Б.Сувд "Эмэгтэйчүүд төрснийхөө дараа толинд харах дургүй байдаг шүү дээ. Тийм учраас толь, хурц гэрэл, тод өнгө, гял цал орчноос татгалзаж зөөлөн шаргал тайван өнгүүдийг оруулсан. Эмэгтэй хүний үрээ тээх, төрүүлсний дараах тэр нандин сайхан цаг хугацааг нь стресс, зовиургүй илүү аз жаргалтай, амар амгалан мэдрүүлэхийн тулд бид тавилга, декор, жижиг хэрэглэл цаашлаад утсаар ярих, нүүрээ хэрхэн будахад хүртэл анхаардаг" гэж хэллээ.

Үйлчлүүлэгчдийг массаж, хичээлдээ орохын өмнө тансаг сайхан цайгаар дайлдаг

Ингэж анхаарч тохижуулж бий болгосон орчиндоо тэд:

  • Жирэмсэн эхийг тайвшруулах массаж терапи
  • Төрсний дараа нөхөн сэргээж, хаван буулгах массаж терапи
  • Жирэмсний болон төрсний дараах йога
  • Галбиржуулах аппарат
  • Хэвлий чийгшүүлэх үйлчилгээ
  • Сургалт зөвлөгөө /жирэмсэн ээжийн хооллолт, бэлтгэл, нярайн арчилгаа, хүүхдийн массаж/ зэрэг үйлчилгээг үзүүлж байна.

Тодотгоход, Б.Сувд багш БНСУ-д жирэмсэн болон төрсний дараах массаж терапистаар мэргэшиж, сувилал, спа салон төвүүдийн "Үйлчилгээний стандарт"-аар суралцаж өөрийн төвөө нээсэн нь энэ. Өөрөөр хэлбэл эднийх өнөөдрийн байдлаар жирэмсэн болон төрсний дараах үйлчилгээг мэргэжлийн түвшинд олон улсын стандартыг мөрдөн үзүүлж буй цор ганц төв юм.

-Б.Сувд: Жирэмсэн эмэгтэйн бие маш эмзэг, судас суваг бүрт цэг байгаа учраас мэргэжлийн бус хүнээр бариулж, массажлах маш эрсдэлтэй-

-Та өөрөө ээж болоод энэ үйлчилгээг нээв үү, эсвэл?
-Эхлээд өөрт хэрэгцээ тулгарч, мэдээлэл хайж эхэлсэн. Би хоёр том охиноо хүндрэлтэй тээж, төрүүлсэн. Жин, стресс ихтэй, оёдолтой төрж мэдэхгүй, шийдэж чадахгүй олон асуудал бүччихсэн. Тэгээд өөрөө солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй учраас ер нь солонгос ээжүүд яаж төрдөг, ийм асуудал тэдэнд байдаг юм болов уу гээд хайгаад үзсэн. Тэгэхэд энэ чиглэлийн үйлчилгээнүүд бүр мэргэжлийн өндөр түвшинд хөгжиж, хүн бүрийн хэрэгцээ болсныг мэдээд судалж эхэлсэн. Дараа нь хүүхдээ жаахан том болгоод очиж сураад, тэндээ дадлагажаад Монголд үйлчилгээг тэр чигт нь оруулж ирсэн.
-Өөр дээрээ туршиж үзсэн үү?
-Төвөөр нээгээд удаагүй байхдаа 3 дахь хүүхдээ төрүүлсэн учраас бүх үйлчилгээг өөр дээрээ авсан. Жирэмслэлт аарцаг ташаа өвдөх, хордлого өгөх зэрэг асуудал тулгарсан учраас бүх үйлчилгээндээ яг стандартын дагуу төртлөө орсон. Үнэхээр зовиур багатай, хөнгөн, амар тайван явсаар төрөлтийг хүндрэлгүй даван туулж чадсан. Төвөөрөө үйлчлүүлснээр үнэхээр эмэгтэйчүүддээ маш хэрэгтэй зүйлийг олж хийжээ гэдгээ мэдэрсэн.


-Энэ хаалгаар орж ирсэн хүн ямар ямар үйлчилгээ авах боломжтойг та танилцуулаач?

-Жирэмсний дөрвөн сартайгаас эхлээд төртлөө долоо хоногт 2 удаа массаж терапи мөн йогадаа явна. Хэвлий чийгшүүлэх цогц үйлчилгээг авна. Жирэмсний дараах үйлчилгээний тухайд өөрөөрөө төрсөн бол 30 хоног, хийсвэрээр төрсөн бол 45 хоноод ирж төрсний дараа нөхөн сэргээж, хаван буулгах массаж терапи, төрсний дараах йога, галбиржуулах аппаратад орно. Жирэмсний үед ялгарч байсан гармон төрсний дараах нэг жилийн хугацаанд эргээд хэвийн болдог. Яг энэ үед үйлчилгээнд орох юмбол үр дүнг нь гурав дахин илүү авна гэж солонгос сувиллын төрсний дараах үйлчилгээ дээр заадаг. Солонгосчууд эдгээр үйлчилгээгээ яг системээр аваад явдаг. Нэг удаа орж үзэх биш жирэмсний 4 сартайгаас төрөн төртлөө, төрчхөөд 30 хоноод ахиад л бүх үйлчилгээгээ авдаг. Бүр эмнэлэг нь энэ төрлийн сувиллын газруудтайгаа хамтарч ажилладаг, бид нар жирэмсний хяналтад ордог шиг заавал авдаг үйлчилгээ нь болоод тогтчихсон. Манай төв эдгээр үйлчилгээнээс гадна ээжүүддээ зориулсан төрөх бэлтгэл, хооллолт, нярайн арчилгаа, хүүхдэдээ хийх массаж зэрэг сургалт ордог.


-Жирэмсний йогаг бол хүмүүс ерөнхийдөө мэднэ. Харин массаж терапи, хэвлий чийгшүүлэх үйлчилгээг тодруулж асуумаар байна?
-Солонгост энэ үйлчилгээ 20 гаруй жил хөгжиж стандарттай болчихсон. Манайх үйлчилгээг нь тэр чигээр нь оруулж ирсэн гэж ойлгож болно. Массаж терипи нь энгийн массажаас ялгаатай. Хөлийн улнаас толгойн оройг хүртэл бүх хэсэг дээр маш удаан бөгөөд тайван урсгалтай даралтаар зөөлөн иллэг хэлбэрээр хийснээр дархлааны тогтолцоо, цусны эргэлт, булчингийн үйл ажиллагаа, зүрх судас, мэдрэлийн системийг сэргээж өгдөг. Ганцхан бие махбодь дээр биш оюун санааг тайвшруулж өгдгөөрөө давуу талтай. Жирэмсэн ээжүүд шөрмөс нь татна, хавагнана, аарцаг ташаа нь зовиурлана, умдаг ясаар чилж, нурууны доод үе нь ачаалал авна. Хүзүү чилнэ, толгой өвдөнө. Мөн элдэв янзын мэдээлэл цуглуулснаас стресс бухимдалтай байна. Эдгээр асуудалтай нүүр тулж байвал массаж терапид орсноор йога хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний их тайвшрал авч, булчин суларч, өвдөлт намдаж оройдоо маш сайхан унтана. Манай жирэмснүүд массаж терапид орохоор 7-14 хоног бие хөнгөн гоё болчихдог гэж ярьдаг. Жаахан бухимдуул нөхөр нь массаждаа яваач гэдэг гэсэн.

Хэвлий чийгшүүлэх үйлчилгээний тухайд бид нар хэвлийдээ тос түрхээд л орхидог. Гэтэл бид нарын арьс чинь сунаж байгаа учраас язралт үүсдэг, хуурайшдаг. Манай энэ үйлчилгээ болохоор эхлээд иллэг хийнэ, дараа нь хэвлийн хэсгийг цэвэрлэж гуужуулна. Дараа нь тосолж, уураар утаж тэгээд чийгшүүлэх маск тавиад хамгийн сүүлд язралтын эсрэг тосоо түрхэж өгнө. Арьсыг нээгээд, цэвэрлээд, гуужуулаад, уураар утаад маск тавиад маш сайн нэвчдэг. Сүүлийн үед эмэгтэйчүүд жирэмсний дүр төрхөө хадгалж үлдээхээр зураг их авахуулдаг болсон учраас хэвлий чийгшүүлэх үйлчилгээнд их ач холбогдол өгдөг.
-Та түрүүн танилцуулахдаа сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ үйлчилгээг тусдаа авах юмуу эсвэл…?
-Массаж терапи ээжийн бие махбодь, оюун санаа, сэтгэлзүйд хүрдэг онцлогтой үйлчилгээ. Эмэгтэй хүнд ярих хэрэгцээ маш их. Ихийг боддог, тэр хэрээрээ үүнийгээ гадагшлуулах хэрэгцээ бий. Ингэхдээ бас ярих ярихгүй юм байна. Манайд ирсэн ээжүүд сэтгэл дотроо буглачихсан байгаа зүйлүүдээ терапистдаа уудалдаг. Бид нар сонсож өгөөд тэрийг нь гадагшлуулчхаар огт өөр болчихдог. Үүнийг айхтар нэр томьёо гэхээсээ илүүтэй энгийнээр ярихад тэр ээжийн ярих хэрэгцээг нь сонсож өгөөд давхар сэтгэл засал хийж зовиураас ангижруулна гэсэн үг.

-Манай жирэмсэн болон амаржсан ээжүүдэд нийтлэг тохиолдож буй асуудал нь юу байна?
-Хавагнах, шөрмөс татах, жин нэмэх, ургийн жин нэмэгдэх, хордлого, сэтгэл тавгүй байдал, тонус гээд жирэмсэн ээжүүдийн туулдаг асуудлууд бараг адилхан. Тонус гэдэг бол биеийн чангарал. Бид нарын бие чангарах тусам бие агшдаг. Энд тэндгүй чангарсан булчингууд айдас түгшүүрийг бий болгодог. Айдас түгшүүртэй хүний амьсгал маш богинохон байдаг учраас тайван бус байдал үүсдэг. Тэгэхээр терапиныхаа туршид амьсгалын дасгал хийгээд эхлэхээр тонус буурна. Харин төрсний дараах түгээмэл асуудал бол нурууны доод үе, аарцаг ташааны өвдөлт, хуян, илүүдэл жин, хаван, өтгөн хаталт. Энэ бүхэн ч гэсэн амаржсаны дараах терапи, йога, аппаратдаа орохоор маш хурдан үр дүнгээ өгдөг. Манай энэ аппарат целлилют, хуян шар усыг сайн тарааж, галбаржуулна. Нүүр, хүзүү, бие гээд хэсэгчилсэн үйлчилгээ үзүүлдэг. Амаржсан ээжүүд давхар аппаратдаа ороод явахаар илүү үр дүнд хүрдэг.
-Танайх 2019 онд үүд хаалгаа нээжээ. Нийтдээ хэчнээн ээж энэ цогц үйлчилгээг авсан бэ. Хүчин чадлын хувьд?
-2019 оноос хойш 4000 гаруй ээж үйлчлүүлсэн байна. Манайх өдөрт маш бага хүн авдаг. Массаж терапи л гэхэд нэг хүн дээр 80 минут үргэлжилнэ. Тэр хүн өмнө нь сайхан цай ууна, дууссаны дараа хэсэг амарна. Энэ үйлчилгээний стандарт ийм учраас бид үүнийгээ л мөрдөж ажилладаг. Жирэмсэн ээжийн бие маш. Судал суваг болгон дээр нь цэг байрлаж байгаа. Тэр цэгийг мэргэжлийн бус хүн хөндвөл сав агших ч юмуу аюултай цэг байдаг учраас мэргэжлийн хүн стандарт орчинд цогцоор нь өгөх ёстой үйлчилгээ юм. Тэр ч утгаараа манайх бужигнасан олон хүн хурдан хугацаанд авахаас татгалздаг. Массаж терапи, йогадаа өдөрт дөрөв, дөрвөн үйлчлүүлэгч авдаг. Харин хэвлий чийгшүүлэх үйлчилгээ, галбиржуулж алжаал тайлах аппаратдаа цагийн дагуу үйлчилгээ үзүүлнэ. Манайхаар үйлчлүүдэг ээжүүд нөхрийгөө, ээжийгээ массаж терапи, аппаратад оруулмаар байна гэсэн хүсэлт их ирдэг учраас заавал жирэмсэн, амаржсан гэлтгүй энгийн хүмүүст ч массаж, йога, аппарат, сургалтаа өгч эхлээд байна.

-Бидний утасны дуудлага, нүүр будалт хүртэл стандарттай-

Жирэмсэн үеийн хандлага, сэтгэлзүй, бие махбодийн байдлаас хүүхдийн эрүүл мэнд, зан характер хамаардаг. Мөн гэр бүлийн бүх анхаарал шинэ хүн дээр төвлөрч, амаржсан ээжийн асаргаа, сувилал, сэтгэлзүй анхаарлаас гадуур өнгөрдөг ч талтай. Тийм ч учраас манай улсын эрүүл мэнд, үйлчилгээний салбарт хараахан нэвтрээгүй эл үйлчилгээг "Мау mom therаpy" төв БНСУ-ын мөрдөж хэвшүүлсэн стандартаар нэвтрүүлээд байгаа нь энэ. Энгийн хэрнээ дулаахан, тансаг, чамин амар амгаланг мэдрүүлэх энэ төвд энгийн хүмүүс ч гэсэн саатан тухалж, арчилгаа үйлчилгээг авмаар санагдав. Бид амьдралынхаа нандин мөчүүдийг илүү аз жаргалтай, амар амгалан туулахаар манайхыг зориуд ирж байгаа эмэгтэйчүүддээ сэтгэл ханамжийг 100 хувь өгөхийн тулд утасны дуудлага, нүүр будалтдаа хүртэл анхаардаг. Энэ бүхэн ч гэсэн нарийн стандарттай. Терапист хүнд тухайн өдөр юу ч тохиолдсон бай сэтгэлзүйгээ хаалганы гадаа орхиод орж ирэх ёстой" гэж тэд нэмж хэлсэн юм.

Массаж терапины үр дүнд гүн амарч стресс ядаргаа тайлагдана. Жирэмсэн үеийн айдас түгшүүр, булчингийн чангарлыг суллана. Аарцаг ташааны таагүй мэдрэмжийг намжаана. Арьсны уян хатан чанарыг дэмжиж, язралтаас урьдчилан сэргийлнэ.

Хаяг: Чингисийн музейн зүүн талд монгол шуудантай байр 1-р байр 1 орц 2 давхарт Утас: 99068431 88090077

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button